Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, бүсүүдийн хөгжлийн төлөвлөгөөний талаар танилцуулж, санал солилцлоо Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 105 тэрбум төгрөгөөр өсөх боломж бүрдлээ Үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлдэг, хөдөлмөрийн чадварыг нь нөхөн сэргээдэг үндэсний тогтолцоог бэхжүүлнэ “Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” аянд 12,821 сурагч хамрагдлаа ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар М.Адилсайханыг томиллоо Бэлчээрийн ургамал нийт нутгийн 10 орчим хувьд цухуйгаагүй байна Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар ходоодны хорт хавдрын мэс заслыг бие даан амжилттай гүйцэтгэжээ Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэллээ “Зээлийн апплейкешны эрх нэмэгдүүлж өгнө” гэж бусдыг залилжээ
Жастин Биберийн амь насанд халдах төлөвлөгөөг илрүүлжээ

Дуучин Жастин Биберийн амь насанд халдах төлөвлөгөөг цагдаагийнхан илрүүлсэн гэнэ. Мексикийн шоронгийн хоригдол Дана Мартин гэгч Марк Стааке болон түүний үеэл Таннер Руан хэмээх хоёр хүнийг хөлсөлж Жастин Биберийг хороох захиалга өгсөн аж. Дана Мартин нь Жастин Биберээр өвчилсөн нэгэн бөгөөд хөл дээрээ түүний төрхийг шивүүлсэн байдаг гэнэ. Гэвч чухам яагаад шүтдэг дуучнаа хороох санаа төрсөн нь одоогоор тодорхойгүй байна.  Хүн амь, хүчингийн хэргээр 978 жилийн хорих ял авсан энэ хүнд гэмт хэрэгтэн нийтдээ дөрвөн хүний амийг хороолгохоор захиалга өгсний нэг нь Жастин Бибер байжээ. Төлөвлөгөө ёсоор бол өнгөрсөн сарын сүүлээр Нью-Йоркт болсон тоглолтынх нь үеэр залуу дуучныг хөнөөх ёстой байсан гэнэ. Гэвч яагаад ч юм тэдний төлөвлөгөө бүтэлгүйтэж, энэ тухайгаа ярьсан утасны бичлэгийг ч цагдаагийнхан олсон байна. Харин Жастин Бибер энэ талаар ямар нэг мэдэгдэл хийгээгүй байна.

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
978 jil munduu ugaasaa hiisen hergiinh ni tuluu buh jiliig ni tootsood nemheer tegej gardiin hund gemt heregtnuudiinh.
978 жил юу гэж байгаа юм? Танайх ер нь алдаа ихтэй, буруу орчуулгатай мэдээллүүд оруулах юм. Бүхэл бүтэн 20000 хүний уншдаг сайт байж арай дэндүү юм. Зүгээр ч нэг хэн нэгний олж авсан мэдээллээ фэйсбүүктээ постолж байгаа биш мэргэжлийн хүмүүс байж анхаармаар юм!!!
hahaha soliotoi um bshu
Хамгийн их уншсан