Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна
НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно
Ормузын хоолойн тээвэр тасалдаж, газрын тосны үнэ огцом өсөв
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
“Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв
Аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль VI сарын 21-нд болно
Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сард олгох хуваарь
Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна
Нээлттэй парламентад нэгдэхийг уриаллаа
Иргэд сонгуулиар 76 гишүүн сонгодгоос хэн юу хийж байна гэдгийг сонгуулийн дараагаас л мартаж эхэлдэг. Дөрвөн жил болсны дараа гэнэт сонгууль санаанд нь орж, тэр нөхөр тэгж ч юм хийгээгүй, тэр тэгж ч хүний кноп дарсан гээд шивэр авир хийх нь олширдог. Тэгвэл УИХ-ын Тамгын газрын зүгээс УИХ-ын үйл ажиллагааг олон нийтэд ил тод хүргэх үүднээс олон арга хэмжээ авч хэрэгжүүлж эхэлснээ өнөөдөр мэдэгдлээ. УИХ-ын дарга З.Энхболд хэлэхдээ, “Иргэд сонгосон гишүүний сонгогчдын эрх ашгийн төлөө УИХ-ын чуулганы танхимд юу гэж ярьж байна гэдгийг телевизийн мэдээллийн хөтөлбөрөөс л хардаг байсан. Тэгвэл энэ байдлыг арилгаж УИХ-чуулганы үйл ажиллагааг телевизийн гурван сувгаар хүлээн авч үзэх боломжтой боллоо. Энэ бол бидний хийж байгаа ажлын эхлэл” гэлээ. УИХ-аар ямар хууль батлагсан эсэхийг мэдэхийн тулд цаг алдах шаардлагагүй болжээ. Төрийн мэдээлэл эмхэтгэлийг цахим хэлбэрт оруулаад, IPhone, IPAD-тай хүмүүс үнэ төлбөргүй авч хэрэглэх боломжтой болсон байна. Өмнө нь энэ эмхэтгэлийг мөнгөөр захиалдаг байсан бол ийн үнэгүй болгож байгаа аж. Түүнчлэн “Юнивишн” компанийн кабаелийн сувгаар УИХ чуулганы хуралдаан болон архивыг үзэж болно. Тус компанийн иргэдэд санал болгосон багцад чуулганы хуралдааны архив энэ сарын 5-ны өдрөөс эхлэн оржээ. Харин цаашид өмнөх чуулганы хуралдааны архивыг оруулахын зэрэгцээ Ардын хурлын архивыг ч нэмж оруулах зорилго тавьж байгаа гэдгийг УИХ-ын даргын зөвлөх Д.Одхүү хэллээ. Тэрчлэн гишүүдийн намтар, танилцуулгыг заавал интернетээс бус телевизийнхээ тусламжтайгаар үзэж болохоор болсон тухай мэдээллийг ч тэд өгсөн юм. Ийн УИХ-ын үйл ажиллагаа иргэдэд нээлттэй болж Улсын нууц болон төрийн нууц, хувь хүний нууц, компанийн нууцаас бусдыг нь парламентын холбогдолтой сайд болон телевизийн гурван сувгаар авч болохоор болжээ.
Иргэд сонгуулиар 76 гишүүн сонгодгоос хэн юу хийж байна гэдгийг сонгуулийн дараагаас л мартаж эхэлдэг. Дөрвөн жил болсны дараа гэнэт сонгууль санаанд нь орж, тэр нөхөр тэгж ч юм хийгээгүй, тэр тэгж ч хүний кноп дарсан гээд шивэр авир хийх нь олширдог. Тэгвэл УИХ-ын Тамгын газрын зүгээс УИХ-ын үйл ажиллагааг олон нийтэд ил тод хүргэх үүднээс олон арга хэмжээ авч хэрэгжүүлж эхэлснээ өнөөдөр мэдэгдлээ. УИХ-ын дарга З.Энхболд хэлэхдээ, “Иргэд сонгосон гишүүний сонгогчдын эрх ашгийн төлөө УИХ-ын чуулганы танхимд юу гэж ярьж байна гэдгийг телевизийн мэдээллийн хөтөлбөрөөс л хардаг байсан. Тэгвэл энэ байдлыг арилгаж УИХ-чуулганы үйл ажиллагааг телевизийн гурван сувгаар хүлээн авч үзэх боломжтой боллоо. Энэ бол бидний хийж байгаа ажлын эхлэл” гэлээ. УИХ-аар ямар хууль батлагсан эсэхийг мэдэхийн тулд цаг алдах шаардлагагүй болжээ. Төрийн мэдээлэл эмхэтгэлийг цахим хэлбэрт оруулаад, IPhone, IPAD-тай хүмүүс үнэ төлбөргүй авч хэрэглэх боломжтой болсон байна. Өмнө нь энэ эмхэтгэлийг мөнгөөр захиалдаг байсан бол ийн үнэгүй болгож байгаа аж. Түүнчлэн “Юнивишн” компанийн кабаелийн сувгаар УИХ чуулганы хуралдаан болон архивыг үзэж болно. Тус компанийн иргэдэд санал болгосон багцад чуулганы хуралдааны архив энэ сарын 5-ны өдрөөс эхлэн оржээ. Харин цаашид өмнөх чуулганы хуралдааны архивыг оруулахын зэрэгцээ Ардын хурлын архивыг ч нэмж оруулах зорилго тавьж байгаа гэдгийг УИХ-ын даргын зөвлөх Д.Одхүү хэллээ. Тэрчлэн гишүүдийн намтар, танилцуулгыг заавал интернетээс бус телевизийнхээ тусламжтайгаар үзэж болохоор болсон тухай мэдээллийг ч тэд өгсөн юм. Ийн УИХ-ын үйл ажиллагаа иргэдэд нээлттэй болж Улсын нууц болон төрийн нууц, хувь хүний нууц, компанийн нууцаас бусдыг нь парламентын холбогдолтой сайд болон телевизийн гурван сувгаар авч болохоор болжээ. Г.Даваа
0 Сэтгэгдэл
























