Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Украйны сэтгүүлч бүсгүйн төлөө 50 сая доллар нэхэж байна
Сирид орчуулагчаар ажиллаж байсан сэтгүүлч Анхар Кочневыг барьцаалаад байгаа тэндэхийн зэвсэгт бүлэглэл 50 сая доллар өгвөл суллана гэж нэхсэнийг Британийн “Гардиан” сонин өчигдөр мэдээллээ. Арваннэгдүгээр сарын 28-нд сэтгүүлч бүсгүй Сирид байгаагаа арабаар хэлж бичүүлсэн видео дүрсээ интернэтэд байрлуулсан юм. 15 секундын энэ бичлэг дээр тэрээр араб хэлээр “Намайг Анхар гэдэг. Би Хомс хотоос холгүй барьцаалагдаад байна. Украйн, Оросын ЭСЯ, Сирийн Засгийн газраас намайг барьцаалсан хүмүүст шаардлага өгөөч гэж гуйж байна” хэлжээ. Оросын телевизийн нэг группт орчуулагчаар явсан энэ эмэгтэй есдүгээр сарын 22-нд Сирийн хилийг давсан ч аравдугаар сарын 12-13-ны өдрүүдэд холбоо тасарсан юм. Утасны бичлэгийг нь тандахад түүнийг аравдугаар сарын 9-ний өдөр хулгайлсан бололтой гэж Украйны ГХЯ-ны хэвлэлийн нарийн бичгийн дарга Александр Дикусаров хэлж байна.
Сирид орчуулагчаар ажиллаж байсан сэтгүүлч Анхар Кочневыг барьцаалаад байгаа тэндэхийн зэвсэгт бүлэглэл 50 сая доллар өгвөл суллана гэж нэхсэнийг Британийн “Гардиан” сонин өчигдөр мэдээллээ. Арваннэгдүгээр сарын 28-нд сэтгүүлч бүсгүй Сирид байгаагаа арабаар хэлж бичүүлсэн видео дүрсээ интернэтэд байрлуулсан юм. 15 секундын энэ бичлэг дээр тэрээр араб хэлээр “Намайг Анхар гэдэг. Би Хомс хотоос холгүй барьцаалагдаад байна. Украйн, Оросын ЭСЯ, Сирийн Засгийн газраас намайг барьцаалсан хүмүүст шаардлага өгөөч гэж гуйж байна” хэлжээ. Оросын телевизийн нэг группт орчуулагчаар явсан энэ эмэгтэй есдүгээр сарын 22-нд Сирийн хилийг давсан ч аравдугаар сарын 12-13-ны өдрүүдэд холбоо тасарсан юм. Утасны бичлэгийг нь тандахад түүнийг аравдугаар сарын 9-ний өдөр хулгайлсан бололтой гэж Украйны ГХЯ-ны хэвлэлийн нарийн бичгийн дарга Александр Дикусаров хэлж байна. Ц.Хас
0 Сэтгэгдэл



















