Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна
НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно
Ормузын хоолойн тээвэр тасалдаж, газрын тосны үнэ огцом өсөв
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
“Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв
Аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль VI сарын 21-нд болно
Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сард олгох хуваарь
Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна
ДОХ-той хүн 126 болжээ
УИХ-ын чуулганы хуралдаанаар Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/, Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа. Сүүлийн үед энэ өвчний тухай мэдээлэл бүдгэрлээ. Өмнө тэд дэх тохиолдол нь гэж нийгэмд мэдээллэдэг байсан. Харин сүүлийн үед тэгэхгүй байна. Тэгэхээр энэ төрлийн өвчин багссан гэсэн үг үү гэсэн асуултыг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн асуулаа. Харин энэ асуултын хариуд Эрүүл мэндийн сайд Н.Удвал, “ДОХ-ын халдвартай нь тогтоогдсон хүний тоо 126 байгаа. Сүүлийн үед 3-4-өөрөө бүртгэгдэх болсон. Үүний цаана идэвхтэй халдвартай 500 гаруй хүн байгаа гэсэн судалгаа бий” гэсэн юм. Мөн сүүлийн үед идэвхтэй хэлбэрийн тэмбүү илрэх нь ихэсчээ. Тэр бүү хэл төрөлхийн тэмбуутэй хүүхэд ч цөөнгүй төрөх болсон нь хамгийн эмзэглүүштэй асуудал болоод буйг салбарын сайд хэллээ.
Д.Мөнх
Д.Мөнх
0 Сэтгэгдэл
























