Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна
НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно
Ормузын хоолойн тээвэр тасалдаж, газрын тосны үнэ огцом өсөв
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
“Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв
Аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль VI сарын 21-нд болно
Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сард олгох хуваарь
Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна
Гурван гишүүн тангараг өргөлөө
УИХ-ын чуулганы хуралдааны эхний асуудлаар Өвөрхангай аймгийн 10 дугаар тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Г.Батхүү, Баянзүрх дүүргээс дахин санал хураалтаар хамгийн олон санал авсан Д.Арвин, УИХ-ын гишүүн У.Хүрэлсүхийн оронд нөхөн сонгогдож байгаа Д.Сарангэрэл нар тангараг өргөлөө. Гурван шинэ гишүүний тангараг өргөх асуудлыг СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн УИХ-д танилцуулснаар УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авсан юм. УИХ-ын гишүүн Н.Батцэрэг, “Хэд хоногийн өмнө АН-ын Д.Зоригт тангараг өргөнө гээд танхимд орж ирээд сууж байсан. Гэтэл өнөөдөр Д.Зоригтын нэр байхгүй Г.Батхүү орж ирсэн байна. Яагаад ингэсэн бэ” гэсэн асуултад УИХ-ын дарга З.Энхболд “Энэ талаар СЕХ хариулж чадахгүй” гээд “Д.Зоригт өргөдөл өгч С.Чинзоригийн асуудлыг Өвөрхангайн шүүх хэрхэн шийдэхийг харъя гэсэн” гэлээ.

Харин УИХ-ын гишүүн Г.Уянга “Гуя дагаж хүзүү гэгчээр Г.Батхүү гишүүн яагаад тангараг өргөх гээд ороод ирэв. Тангараг өргүүлэхгүй гээд буйдантай суулт хийгээд байсан МАН-ын гишүүд юу болоод оруулаад ирэв. Үүнд ямар тохироо хийчихэв. Энэ асуултад хэн хариулах ёстой юм бэ. Аль нам нв хариулах ёстой юм бэ” гэсэн асуултад УИХ дахь АН болоод МАН-ынхан хариулт өгсөнгүй. Харин СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн, “Өвөрхангай аймгийн сум дундын шүүхийг үндэслэж л ийм шийдвэр гаргасан” гэсэн хариу өглөө. Ийн гишүүд асуулт асууж дууссаны дараа УИХ-ын гишүүний тангарагыг насаар ахмад Д.Арвин уншиж, Г.Батхүү, Д.Сарангэрэл нар дагаж хэлсэн юм. Мөн гишүүний төрийн далбаандаа хүндэтгэл үзүүлж, тангарагын хуудсанд гарын үсэг зурж Төрийн дуудлал эгшиглүүлснээр өнөөдөр УИХ-ын гурван гишүүн тангараг өргөж энэ удаагийн парламент 73 болов. Мөн УИХ дахь эмэгтэй 11 гишүүнтэй боллоо.

Өнөөдөр тангараг өргөсөн Г.Батхүүгийн хувьд хар костьюм өмссөн байсан бол УИХ-ын гишүүн Д.Арван хар хөх өнгийн дээл, Д.Сарангэрэл цэнхэр өнгийн тэрлэг дээлээр гангарчээ.
Харин УИХ-аас гурван гишүүний тангарагийг баталгаажуулж санал хураахад шинэ гишүүн Д.Сарангэрэл өөрсдийнхөө эсрэг санал дарав.

Г.Даваа
0 Сэтгэгдэл