Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Индонези Японоос ч олон тэрбумтантай болов
Индонезийн тэрбумтнуудын тоо Японыг давж гарчээ. “Forbes Indonesia” сэтгүүлийн зарласнаар тус улсад 32 тэрбумтан гэр бүл байгаа нь 28 тэрбумтантай Японыг ардаа орхих үзүүлэлт болжээ. Өнгөрсөн онд тус улсын тэрбумтны тоо 26 байжээ. Тус улсын ашигт малтмал, нүүрс, худалдаа арилжаа, хэвлэл мэдээлэл, банк, хүнс, тамхины салбараас ихэнх тэрбумтан нь төржээ. Зүүн Азийн орнууд дундаа хамгийн том эдийн засагтайд тооцогдох тус улсын дундаж давхаргынхан жил ирэх тусам өргөжин тэлж, баян чинээлэг иргэдийн тоо ч нэмэгдсээр байгаа юм.
“Forbes”-ийн зарласнаар Индонезийн тэргүүн баячууд нь Төв Азийн банкны хувьцаа эзэмшигч Р.Буди, М.Хартоно нар гэнэ. Тэд 15 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгөөр жагсаалтыг тэргүүлж буй бол дэлхийн хамгийн том гоймонгийн компани болох “Indofood”-ийн эзэн Энтони Салим 5,2 тэрбум ам.долларын хөрөнгөөр эхний тавд багтсан байна.
Харин ашигт малтмалын үнэ, тэр тусмаа нүүрсний үнэ дэлхийн зах зээлд сайнгүй байгаагаас уул уурхайн магнатуудын орлого мэдэгдэхүйц буурч “Banyan Resources” –ын Лоу Тук Квон гэхэд хөрөнгө нь хоёр тэрбум ам.доллар болтлоо багасчээ.
Азийн орнуудаас хамгийн олон тэрбумтантайгаараа урд хөрш Хятад тэргүүлдэг бол Энэтхэг удаалдаг юм. Хятадын тэрбумтны 100 гаруй давсан бол Энэтхэг 50 гаруй тэрбумтантай юм.
Kartono Widjaja gedeg yum ter hamgiin bayan nuhriig chin 1990 onii uulzaj baisan yum bna hu
Индонезийн тэрбумтнуудын тоо Японыг давж гарчээ. “Forbes Indonesia” сэтгүүлийн зарласнаар тус улсад 32 тэрбумтан гэр бүл байгаа нь 28 тэрбумтантай Японыг ардаа орхих үзүүлэлт болжээ. Өнгөрсөн онд тус улсын тэрбумтны тоо 26 байжээ. Тус улсын ашигт малтмал, нүүрс, худалдаа арилжаа, хэвлэл мэдээлэл, банк, хүнс, тамхины салбараас ихэнх тэрбумтан нь төржээ. Зүүн Азийн орнууд дундаа хамгийн том эдийн засагтайд тооцогдох тус улсын дундаж давхаргынхан жил ирэх тусам өргөжин тэлж, баян чинээлэг иргэдийн тоо ч нэмэгдсээр байгаа юм. “Forbes”-ийн зарласнаар Индонезийн тэргүүн баячууд нь Төв Азийн банкны хувьцаа эзэмшигч Р.Буди, М.Хартоно нар гэнэ. Тэд 15 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгөөр жагсаалтыг тэргүүлж буй бол дэлхийн хамгийн том гоймонгийн компани болох “Indofood”-ийн эзэн Энтони Салим 5,2 тэрбум ам.долларын хөрөнгөөр эхний тавд багтсан байна.
Харин ашигт малтмалын үнэ, тэр тусмаа нүүрсний үнэ дэлхийн зах зээлд сайнгүй байгаагаас уул уурхайн магнатуудын орлого мэдэгдэхүйц буурч “Banyan Resources” –ын Лоу Тук Квон гэхэд хөрөнгө нь хоёр тэрбум ам.доллар болтлоо багасчээ.
Азийн орнуудаас хамгийн олон тэрбумтантайгаараа урд хөрш Хятад тэргүүлдэг бол Энэтхэг удаалдаг юм. Хятадын тэрбумтны 100 гаруй давсан бол Энэтхэг 50 гаруй тэрбумтантай юм.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
2012.12.12



















