Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Авлига өгөөгүйгээс болж ажлаа алдаж байсан уу

Малайзад бизнес хийхэд авлига яаж чөдөр тушаа болж байгааг саяхан олон улсын бизнес эрхлэгчдийн дунд хийсэн судалгаа харууллаа.
“Transparency International” байгууллагаас хийсэн “Авлига өгөгчдийн судалгаа”-нд 30 гаруй орны 3000 гаруй компанийн гүйцэтгэх захирлууд оролцоход  Малайзын бизнесмэнүүд авлигагүйгээр ажил нь урагшаа явдаггүй, дандаа нурдаг болохыг хэлжээ.  Энэ судалгаа маш энгийн. Компанийн захирлуудаас “Авлига өгөөгүйгээс болж авах боломжтой төсөл, гэрээгээ алдаж байсан уу” гэж асуухад Малайзын бизнесмэнүүдийн 50 хувь нь “тийм” гэж хариулжээ.  Тус улс авлигын ерөнхий түвшингээрээ саяхан гарсан олон улсын авлигын индексээр 54-т бичигдсэн  ч бодит байдал дээр тэр тусмаа бизнес эрхлэхэд авлига маш том асуудал болоод байгааг энэ судалгаа харууллаа.  
Малайзын араас Мексикийн бизнесмэнүүдийн 48 хувь нь “тийм” гэж хэлснээрээ авлига хамгийн ихтэй орнуудын хоёрдугаарт жагссан байна. Зүүн Азийн хамгийн том эдийн засагтай улс болох Индонезид ч бизнес эрхлэх амаргүй байгааг тус улсын бизнесмэнүүдийн  47 хувь нь “тийм” гэж хариулснаас харагдана. Гэтэл энэ тоо Хятадын хувьд 27 хувьтай байгаа юм.
Тэгвэл Японы бизнесмэнүүдэд авлигатай холбоотой азгүй явдал бараг тохиолддоггүй бөгөөд ердөө хоёр хувь л “тийм” гэж хариулсан байна. Малайзын хөрш Сингапур ч авлигаас ангид улс гэдгээ энэ удаагийн судалгаагаар ч харуулсан байна. Тус улсын бизнесмэнүүдийн есөн хувь нь л авлига өгөөгүйгээс болж ажил нь бүтэлгүйтсэн хэмээн хариулжээ.

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан