Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Н.Манделагийн бие илааршиж байна
Өмнөд Африкийн Ерөнхийлөгч асан Нельсон Мандела уушигны халдвар авсны улмаас цэргийн эмнэлэгт яаралтай хүргэгдэж, одоо эмчилгээ хийлгэж байна. Нас сүүдэр 94 гарсан экс Ерөнхийлөгч өмнө ч бас уушигны халдвар хэмээн эмнэлэгт хэвтэж байсан юм. Уушигны халдвар нь янз бүрийн нян, бактериас үүсдэг ханиад, агаарын замаар халдварладаг өвчин юм. Ялангуяа жирийн ханиад томууны вирусээс үүсээд бронхитоор дамжин халдварладаг аж.
Дархлаа нь суларсан, уушигны архаг өвчтэй настай хүмүүс энэ өвчнөөр өвчлөх магадлал өндөр байдаг байна. 27 жил шоронд хоригдсон Н.Мандела өмнө нь сүрьеэгээр өвчилж, анхан шатанд нь эмчлүүлж байсан болохоор иймэрхүү өвчинд мэдрэмтгий, тусахдаа амархан байдаг бололтой. Амьсгалын замд ноцтой хүндрэл учруулж бүр амь насанд ч аюул учруулж болзошгүй өвчин учраас Өмнөд Африкийн ард түмэн Н.Манделагийн төлөө санаа зовнин залбирч байна. Ард түмэндээ эцэг нь мэт хайрлагдсан түүний бие одоо илааршиж байгаа хэмээн Өмнөд Африкийн эрх баригчид түүнийг эргэж очсоныхоо дараа мэдэгджээ.
Өмнөд Африкийн Ерөнхийлөгч асан Нельсон Мандела уушигны халдвар авсны улмаас цэргийн эмнэлэгт яаралтай хүргэгдэж, одоо эмчилгээ хийлгэж байна. Нас сүүдэр 94 гарсан экс Ерөнхийлөгч өмнө ч бас уушигны халдвар хэмээн эмнэлэгт хэвтэж байсан юм. Уушигны халдвар нь янз бүрийн нян, бактериас үүсдэг ханиад, агаарын замаар халдварладаг өвчин юм. Ялангуяа жирийн ханиад томууны вирусээс үүсээд бронхитоор дамжин халдварладаг аж. Дархлаа нь суларсан, уушигны архаг өвчтэй настай хүмүүс энэ өвчнөөр өвчлөх магадлал өндөр байдаг байна. 27 жил шоронд хоригдсон Н.Мандела өмнө нь сүрьеэгээр өвчилж, анхан шатанд нь эмчлүүлж байсан болохоор иймэрхүү өвчинд мэдрэмтгий, тусахдаа амархан байдаг бололтой. Амьсгалын замд ноцтой хүндрэл учруулж бүр амь насанд ч аюул учруулж болзошгүй өвчин учраас Өмнөд Африкийн ард түмэн Н.Манделагийн төлөө санаа зовнин залбирч байна. Ард түмэндээ эцэг нь мэт хайрлагдсан түүний бие одоо илааршиж байгаа хэмээн Өмнөд Африкийн эрх баригчид түүнийг эргэж очсоныхоо дараа мэдэгджээ.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл



















