Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна
НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно
Ормузын хоолойн тээвэр тасалдаж, газрын тосны үнэ огцом өсөв
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
“Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв
Аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль VI сарын 21-нд болно
Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сард олгох хуваарь
Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна
Гүтгэлэг, доромжлол гэмт хэрэг мөн үү
Ийм нэртэй хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордонд болно. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх болсонтой холбогдуулан Иргэний танхимд “Гүтгэлэг, доромжлол гэмт хэрэг мөн үү” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулах юм. Хэлэлцүүлгийг УИХ-ын Төрийн байгуулалтын болон Хууль зүйн байнгын хороо, Ерөнхийлөгчийн Тамгын газар, “Глоб интернэшнл” ТББ хамтран зохион байгуулна. УИХ-аар Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг хэлэлцэх гэж буй тул энэ хуультай холбогдуулан өөрчлөлт оруулахаар өргөн барьсан Монгол Улсын эрүүгийн тухай хуулийн гүтгэлэг, доромжлолтой холбоотой 110, 111 дүгээр заалт болон ийм төрлийн гомдлыг Иргэний хуулиар шийдвэрлэдэг болох талаар санал бодлоо солилцох юм байна.
Олон жил маргааны сэдэв байсаар ирсэн Эрүүгийн хуулийн уг хоёр заалт ардчилсан нийгмийн үнэт зүйл болох үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг боомилж, хэвлэлийн эрх чөлөөг хатуу хязгаарласан гэж үздэг. 2011 онд НҮБ-ын Хүний эрхийн хороо Монгол Улсын Засгийн газарт “Нэр төр, алдар хүндэд халдсан хэргийг эрүүгийн гэмт хэргээс хасч, сэтгүүлчийг аливаа сүрдүүлэг, халдлагаас хамгаалахад шаардлагатай арга хэмжээ авах” талаар зөвлөжээ. Үүгээр Эрүүгийн хуулийн дээрх заалтуудыг эргэн харахыг сануулсан юм. Тиймээс Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийн гүтгэлэг, доромжлолын талаархи заалтаар санал солилцох нь ихээхэн ач холбогдолтой гэж зохион байгуулагчид үзжээ.

0 Сэтгэгдэл