Манай гариг дээр цөмийн зэвсэгтэй орны тоо нэмэгдэж, асар их хуримтлалтай болоод байгаа нь цөмийн дайн гарах вий гэсэн болгоомжлол төрүүлэх болсон. Харин манай гариг дээр социалист, капиталист хоёр систем оршин тогтнож бие биедээ итгэдэггүй үзэл суртлын “хүйтэн дайн” ид хүчээ авч байсан үед хоёр ч удаа цөмийн дайн дэгдэх шахсан баримт байдаг.
1979 онд АНУ-д удирдлагын нэг компьютерт нь алдаа гарсны улмаас цөмийн цохилтын түгшүүр зарласан байна. Азаар хиймэл дагуулууд гаднаас ямар нэгэн цөмийн зэвсэг Америкийг чиглэн ирэхгүй байна гэсэн учраас түгшүүрийг буулгаж байжээ.
Харин 1983 онд Зөвлөлтийн хиймэл дагуулын систем, Америкийн хэд хэдэн цөмийн пуужин хөөрлөө гэсэн дохио ирүүлжээ. Удирдлагын пульт дээр сууж байсан дэд хурандаа Станислав Петров бүхий л хариуцлагыг өөртөө авч, ирсэн дохио мэдээллийг дээд удирдлагуудад танилцуулалгүйгээр АНУ эхлээд цохилт өгвөл хариу өгөх шийдвэр гаргасан байна. Гэтэл үнэн хэрэгтээ Америкийн талаас пуужин харваагүй байжээ. Үүнийх нь төлөө Петровыг 2006 онд НҮБ “Цөмийн дайнаас сэргийлсэн хүн” гэсэн шагналаар шагнасан байна.