Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
2030 онд гэхэд Хятад АНУ-ыг түрүүлж, Азийн орнууд Европоос илүү нөлөөтэй болно
Одоогоос 20 жилийн дараа гэхэд Ази тивийн улс орнуудын хүч нөлөө АНУ, Европыг нийлүүлснээс ч хүчирхэг болно хэмээн Америкийн Үндэсний тагнуулын зөвлөл саяхан гаргасан илтгэлдээ дурджээ. Түүнчлэн 2030 он гэхэд Хятад улс эдийн засгийн цар хэмжээгээрээ АНУ-ыг гүйцэн түрүүлж дэлхийн №1 эдийн засагтай гүрэн болно гэж уг илтгэлд бичсэн байна.
“Дэлхийн чиг хандлага 2030” нэртэй энэ илтгэлд бичсэнээр бол 2030 онд гэхэд Азийн хүн амын тоо, дотоодын нийт бүтээгдэхүүн, батлан хамгаалах салбарт зарцуулах төсөв, технологийн хөрөнгө оруулалт зэргээрээ АНУ, Европыг нийлүүлснээс ч давж гарах гэнэ. АНУ-ын Үндэсний тагнуулын зөвлөлийн дөрвөн жил тутам гаргадаг уг илтгэл мөн 2030 оноос ч өмнө Хятадын эдийн засаг АНУ-ыг даван гарах төлөвтэй байгааг сануулжээ. Уг нь, хоёрхон жилийн өмнөх төсөөллөөр Хятад 2050 онд АНУ-ыг гүйцнэ хэмээн эдийн засагчид тооцож байсан юм. Гэтэл жил ирэх тусам дэлхийн томоохон эдийн засагтай орнуудын өсөлт удааширч, харин Хятадынх улам бүр хүчирхэгжсээр байгаа билээ. Гэхдээ Хятадын эдийн засаг дэлхийд тэргүүллээ гээд БНХАУ тэр хэрээрээ дэлхийн супер гүрэн болж чадах уу гэдэг асуулт гарч ирнэ. Дээрх илтгэлийг бэлтгэхэд оролцсон, Үндэсний тагнуулын зөвлөлийн зөвлөх Мэтью Барроус “Эдийн засгаар хүчирхэг байна гэдэг мэдээж чухал. Гэвч хамгийн том эдийн засагтай улс супергүрэн байж чадна гэсэн үг биш” хэмээн онцлон тэмдэглэсэн байна.
Одоогоос 20 жилийн дараа гэхэд Ази тивийн улс орнуудын хүч нөлөө АНУ, Европыг нийлүүлснээс ч хүчирхэг болно хэмээн Америкийн Үндэсний тагнуулын зөвлөл саяхан гаргасан илтгэлдээ дурджээ. Түүнчлэн 2030 он гэхэд Хятад улс эдийн засгийн цар хэмжээгээрээ АНУ-ыг гүйцэн түрүүлж дэлхийн №1 эдийн засагтай гүрэн болно гэж уг илтгэлд бичсэн байна. “Дэлхийн чиг хандлага 2030” нэртэй энэ илтгэлд бичсэнээр бол 2030 онд гэхэд Азийн хүн амын тоо, дотоодын нийт бүтээгдэхүүн, батлан хамгаалах салбарт зарцуулах төсөв, технологийн хөрөнгө оруулалт зэргээрээ АНУ, Европыг нийлүүлснээс ч давж гарах гэнэ. АНУ-ын Үндэсний тагнуулын зөвлөлийн дөрвөн жил тутам гаргадаг уг илтгэл мөн 2030 оноос ч өмнө Хятадын эдийн засаг АНУ-ыг даван гарах төлөвтэй байгааг сануулжээ. Уг нь, хоёрхон жилийн өмнөх төсөөллөөр Хятад 2050 онд АНУ-ыг гүйцнэ хэмээн эдийн засагчид тооцож байсан юм. Гэтэл жил ирэх тусам дэлхийн томоохон эдийн засагтай орнуудын өсөлт удааширч, харин Хятадынх улам бүр хүчирхэгжсээр байгаа билээ. Гэхдээ Хятадын эдийн засаг дэлхийд тэргүүллээ гээд БНХАУ тэр хэрээрээ дэлхийн супер гүрэн болж чадах уу гэдэг асуулт гарч ирнэ. Дээрх илтгэлийг бэлтгэхэд оролцсон, Үндэсний тагнуулын зөвлөлийн зөвлөх Мэтью Барроус “Эдийн засгаар хүчирхэг байна гэдэг мэдээж чухал. Гэвч хамгийн том эдийн засагтай улс супергүрэн байж чадна гэсэн үг биш” хэмээн онцлон тэмдэглэсэн байна.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл



















