Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Энэтхэгийн коллежид жинс өмсөхийг хориглолоо
Энэтхэгийн Нью-Делигээс 110 км-т орших Харьяна мужийн Адарш коллежийн захиргаа 16-19 насны эмэгтэй оюутнуудаа хичээлд ирэхдээ жинс, богино даашинз, футболка өмсөхийг хориглосон байна. Сургуулийн захиргаа ийм байдлаар суралцагсдаа эрчүүд болон ахлах насныхны бэлгийн хүчирхийллээс хамгаалах гэнэ. Тэдний үзэж байгаагаар охидын гадаад төрх нь тэдэнтэй эрчүүд харилцахад нөлөөлдөг гэнэ.
Гэтэл оюутнууд болохоор юун түрүү барууны орнуудаас ирсэн хүүхдүүдийн эрхийг зөрчлөө гээд тэгээд ч сари өмссөнөөр ямар нэг зүйл болохгүй гэсэн баталгаа байхгүй шүү дээ гэцгээж байна. Гэхдээ л сургуулийн удирдлага суралцагсдын энэ санал бодлыг тоолгүй 12 дугаар сарын 10-ны даваа гарагаас эхлэн энэ журмаа мөрдөхөөр болсон байна.
Хүний эрхийг хамгаалагчид ч охидын өмсөх дуртай хувцасыг нь хориглосныг эсэргүүцэж “Бид чинь XXI зууны хөгжиж байгаа улс оронд амьдарч байна. Сургуулийн захиргаа ийм шийдвэр гаргасныг эрх баригчид таслан зогсоох ёстой” гэж Энэтхэгийн эмэгтэйчүүдийн үндэсний комиссын тэргүүн хэлжээ.
Энэтхэгт шашин, овог аймаг гээд ийм хачин шийдвэр гарах нь нэг биш. 2010 онд Уттар-Прадеш мужийн Ланк тосгонд нөхөргүй эмэгтэйчүүдийг элдэв хүмүүстэй холбоо харилцаа тогтоохоос сэргийлж байна хэмээн гар утас хэрэглэхийг хориглож байсан удаа бий.
Энэтхэгийн Нью-Делигээс 110 км-т орших Харьяна мужийн Адарш коллежийн захиргаа 16-19 насны эмэгтэй оюутнуудаа хичээлд ирэхдээ жинс, богино даашинз, футболка өмсөхийг хориглосон байна. Сургуулийн захиргаа ийм байдлаар суралцагсдаа эрчүүд болон ахлах насныхны бэлгийн хүчирхийллээс хамгаалах гэнэ. Тэдний үзэж байгаагаар охидын гадаад төрх нь тэдэнтэй эрчүүд харилцахад нөлөөлдөг гэнэ. Гэтэл оюутнууд болохоор юун түрүү барууны орнуудаас ирсэн хүүхдүүдийн эрхийг зөрчлөө гээд тэгээд ч сари өмссөнөөр ямар нэг зүйл болохгүй гэсэн баталгаа байхгүй шүү дээ гэцгээж байна. Гэхдээ л сургуулийн удирдлага суралцагсдын энэ санал бодлыг тоолгүй 12 дугаар сарын 10-ны даваа гарагаас эхлэн энэ журмаа мөрдөхөөр болсон байна.
Хүний эрхийг хамгаалагчид ч охидын өмсөх дуртай хувцасыг нь хориглосныг эсэргүүцэж “Бид чинь XXI зууны хөгжиж байгаа улс оронд амьдарч байна. Сургуулийн захиргаа ийм шийдвэр гаргасныг эрх баригчид таслан зогсоох ёстой” гэж Энэтхэгийн эмэгтэйчүүдийн үндэсний комиссын тэргүүн хэлжээ.
Энэтхэгт шашин, овог аймаг гээд ийм хачин шийдвэр гарах нь нэг биш. 2010 онд Уттар-Прадеш мужийн Ланк тосгонд нөхөргүй эмэгтэйчүүдийг элдэв хүмүүстэй холбоо харилцаа тогтоохоос сэргийлж байна хэмээн гар утас хэрэглэхийг хориглож байсан удаа бий.
Ц.ХАС
0 Сэтгэгдэл



















