Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна
НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно
Ормузын хоолойн тээвэр тасалдаж, газрын тосны үнэ огцом өсөв
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
“Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв
Аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль VI сарын 21-нд болно
Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сард олгох хуваарь
Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна
Э.Батшугар: Би цэргийн үүрэгтэн болсон
МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс Ц.Оюунбаатар УИХ-ын гишүүний тангараг өргөхөөр СЕХ-ны шийдвэр гарсан ч тус эвслийнхэн Э.Батшугарыг өргүүлэх байр суурьтай байгаа. Энэ талаар болон бусад холбогдох цаг үеийн асуудлаар Монгол банкны дэд ерөнхийлөгч Э.Батшугартай уулзаж тодруулга авлаа.
-Өнгөрсөн баасан гарагт Улсын дээд шүүх танай аавт тань холбогдох хэргийг хянан хэлэлцэж ялыг 2.6 жил болгон өөрчиллөө. Үүнд та болон танай гэр бүлийнхэн ямар байр суурьтай байна вэ?
-Энэ талаар ярихад эрт байна. Уг асуудал намдсаны дараа яривал зүгээр байна. Хамгийн гол нь аав маань ямар ч хэрэг хийгээгүй шүү дээ.
-УИХ-ын гишүүн О.Баасанхүү Н.Энхбаярыг цагаатгах боломжтой. Дээд шүүхийн даргын зөвлөлийн хурлаар оруулна гэж байсан?
-Хилс хэрэг учраас асуудлыг дээш нь тавих боломжтой байх.
-“Шударга ёс” эвслийнхэн Ц.Оюунбаатарын оронд таныг тангараг өргүүлнэ гээд байгаа. Та энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?
-Миний хувьд хуулиа баримтлах ёстой гэж үзэж байгаа. Нөгөөтэйгүүр намаас ямар шийдвэр гарахыг хүлээнэ.
-Таныг цэргийн алба хаагаагүй гэж байсан. Энэ асуудлыг хэрхэн зохицуулах юм бол?
-Хуулинд цэргийн үүргээ биелүүлсэн эсэх гэсэн заалт байдаг. Түүнээс биш цэргийн алба хаасан уу гэдэг заалт байхгүй. Тиймээс би цэргийн үүрэгтэн болсон учраас үүргээ биелүүлсэн гэсэн үг.
МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс Ц.Оюунбаатар УИХ-ын гишүүний тангараг өргөхөөр СЕХ-ны шийдвэр гарсан ч тус эвслийнхэн Э.Батшугарыг өргүүлэх байр суурьтай байгаа. Энэ талаар болон бусад холбогдох цаг үеийн асуудлаар Монгол банкны дэд ерөнхийлөгч Э.Батшугартай уулзаж тодруулга авлаа. -Өнгөрсөн баасан гарагт Улсын дээд шүүх танай аавт тань холбогдох хэргийг хянан хэлэлцэж ялыг 2.6 жил болгон өөрчиллөө. Үүнд та болон танай гэр бүлийнхэн ямар байр суурьтай байна вэ?
-Энэ талаар ярихад эрт байна. Уг асуудал намдсаны дараа яривал зүгээр байна. Хамгийн гол нь аав маань ямар ч хэрэг хийгээгүй шүү дээ.
-УИХ-ын гишүүн О.Баасанхүү Н.Энхбаярыг цагаатгах боломжтой. Дээд шүүхийн даргын зөвлөлийн хурлаар оруулна гэж байсан?
-Хилс хэрэг учраас асуудлыг дээш нь тавих боломжтой байх.
-“Шударга ёс” эвслийнхэн Ц.Оюунбаатарын оронд таныг тангараг өргүүлнэ гээд байгаа. Та энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?
-Миний хувьд хуулиа баримтлах ёстой гэж үзэж байгаа. Нөгөөтэйгүүр намаас ямар шийдвэр гарахыг хүлээнэ.
-Таныг цэргийн алба хаагаагүй гэж байсан. Энэ асуудлыг хэрхэн зохицуулах юм бол?
-Хуулинд цэргийн үүргээ биелүүлсэн эсэх гэсэн заалт байдаг. Түүнээс биш цэргийн алба хаасан уу гэдэг заалт байхгүй. Тиймээс би цэргийн үүрэгтэн болсон учраас үүргээ биелүүлсэн гэсэн үг.
С.Заяа
0 Сэтгэгдэл
























