Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Стросс-Кан буудлын үйлчлэгч хоёр зохицжээ
Олон улсын валютын сангийн тэргүүн асан Стросс-Каны эсрэг иргэний хэргийг Нью-Йорк хотноо шийдвэрлэж дууссан тухай шүүхээс өчигдөр мэдэгджээ. Стросс-Кан, хүчиндүүлэх шахсан гэлцдэг буудлын үйлчлэгч хоёр хэлэлцээрт гарын үсэг зурж буудлын үйлчлэгч өргөдлөөсөө татгалзжээ. Тэд юу гэж тохиролцсон талаарх нөхцлийг тодорхой мэдээлээгүй байна. Арваннэгдүгээр сарын сүүлчээр Le Monde сонинд бичсэнээр бол Стросс-Кан буудлын үйлчлэгчид зургаан сая доллар төлнө гэж байсан юм. Гэхдээ үүнийг өмгөөлөгчид нь батлаагүй. Ямартай ч Стросс Кан буудлын үйлчлэгчид их хэмжээний мөнгө өгч байж салах нь тодорхой болсон бөгөөд өөрт нь ийм их бэлэн мөнгө байхгүй учраас талыг нь хуучин эхнэрээсээ зээлэх гэж байгаа тухай Францын хэвлэлүүд бичиж байна.
Стросс-Кан 2011 онд Нью-Йоркийн “Sofitel” зочид буудалд буугаад байхдаа үйлчлэгчийг нь хүчирхийлэхийг завдсан хэмээн дуулиан дэгдэж тэрээр ОУВС-ийн тэргүүний албан тушаалаасаа огцорч, Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх аргагүй болж байсан юм.
Шүүх энэ хэргийг хаасан хэдий ч иргэний журмаар нэхэмжлэл гаргаж мөнгөн төлбөр шаардсан юм.
Олон улсын валютын сангийн тэргүүн асан Стросс-Каны эсрэг иргэний хэргийг Нью-Йорк хотноо шийдвэрлэж дууссан тухай шүүхээс өчигдөр мэдэгджээ. Стросс-Кан, хүчиндүүлэх шахсан гэлцдэг буудлын үйлчлэгч хоёр хэлэлцээрт гарын үсэг зурж буудлын үйлчлэгч өргөдлөөсөө татгалзжээ. Тэд юу гэж тохиролцсон талаарх нөхцлийг тодорхой мэдээлээгүй байна. Арваннэгдүгээр сарын сүүлчээр Le Monde сонинд бичсэнээр бол Стросс-Кан буудлын үйлчлэгчид зургаан сая доллар төлнө гэж байсан юм. Гэхдээ үүнийг өмгөөлөгчид нь батлаагүй. Ямартай ч Стросс Кан буудлын үйлчлэгчид их хэмжээний мөнгө өгч байж салах нь тодорхой болсон бөгөөд өөрт нь ийм их бэлэн мөнгө байхгүй учраас талыг нь хуучин эхнэрээсээ зээлэх гэж байгаа тухай Францын хэвлэлүүд бичиж байна. Стросс-Кан 2011 онд Нью-Йоркийн “Sofitel” зочид буудалд буугаад байхдаа үйлчлэгчийг нь хүчирхийлэхийг завдсан хэмээн дуулиан дэгдэж тэрээр ОУВС-ийн тэргүүний албан тушаалаасаа огцорч, Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх аргагүй болж байсан юм.
Шүүх энэ хэргийг хаасан хэдий ч иргэний журмаар нэхэмжлэл гаргаж мөнгөн төлбөр шаардсан юм.
Ц.Хас
0 Сэтгэгдэл



















