Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна
НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно
Ормузын хоолойн тээвэр тасалдаж, газрын тосны үнэ огцом өсөв
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
“Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв
Аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль VI сарын 21-нд болно
Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сард олгох хуваарь
Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна
Бондод хяналт тавихын тулд МАН-ын бүлгийг байгуулах хэрэгтэй гэв
УИХ дахь МАН-ын намын гишүүд хуралдаж Засгийн газраас гаргасан бонд, таван гишүүнийг тангараг өргүүлэх асуудал, Дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, МАН-ын бүлэг байгуулах зэрэг цаг үеийн асуудлыг хэлэлцжээ. “Засгийн газар өнгөрсөн долоо хоногт 1.5 тэрбум ам.долларын бондыг амжилттай худалдаалсан. Гэтэл энэ мөнгийг ямар төсөлд, яаж зарцуулах нь тодорхойгүй байгаа. Бид дотоод, гадаадад гаргасан бондын хүүнд өдөрт нэг цэцэрлэг барих мөнгө төлж байна. Бонд бол ашиг биш өр учир МАН-аас хяналт тавьж ажиллах хэрэгтэй байна. Гэвч хяналт тавихын тулд бид байнгын хорооны гишүүдэд харъяалагдах, бүлэг байгуулах хэрэгтэй ч энэ боломжийг бүрдүүлж өгөхгүй байна” гэж УИХ-ын гишүүн С.Бямбацогт хэлэв.
Мөн МАН-ын гишүүд энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх Хөдөлмөрийн тухай хуулийн талаар хэлэлцжээ. Засгийн газраас төрийн албадыг цомхон, чадварлаг, эмх цэгцтэй байхаар зохион байгуулж байгаа. Гэтэл эргээд Засгийн газар маань агентлагийн тоог нэмэгдүүлж, өөрсдийн эрх ашигт тааруулан, хууль зөрчиж байна гэв. Аймаг болгонд хөдөлмөрийн хэлтэс байгуулж, босоо удирдлагатай байх нь орон нутагт эрх мэдлийг чиглүүлэх хуулийг зөрчиж байгаа хэрэг гэж МАН үзэж байгаа” гэв.

0 Сэтгэгдэл