Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Их цаснаас болж зургаан хүн амь алджээ
Балканы хойгт их хэмжээний цас орсноос Хорватад дөрөв, Сербид хоёр хүн амь алдсан байна. Энд орсон цасны зузаан нэг метрт хүрч байгаа болохоор автомашины хөдөлгөөн бараг бүрэн зогсжээ. Цасанд боогдож замд зогссон машинуудаас аврагчид 600 гаруй хүнийг гаргаж нүүлгэн шилжүүлсэн байна. Зам онгойлгох ажилд зэвсэгт хүчний ангиудаас танк авчран ашиглаж байна. Нутгийн иргэдийг шаардлагагүй бол орон гэрээсээ гарч явахгүй байх, хувийн машинаараа зорчихгүй байхыг анхааруулж байгаа гэнэ.
Хорватын эрх баригчид ийм их хэмжээний цас сүүлийн 57 жилд орж байгаагүй гэсэн байна. Загребийн нисэх буудал хэдэн цагаар хаагдаж нислэгүүд саатжээ. Румын, Босни, Словени Германд ч гэсэн цаг агаар таагүй байна. Майн дахь Франкфуртын нисэх буудал гэхэд л 400 гаруй нислэгээ өөрчлөөд байгаа гэнэ.
Цаг уурынхан ирэх долоо хоногт энэ бүс нутагт цас үргэлжлэн орно гэж мэдээлж байна.
Балканы хойгт их хэмжээний цас орсноос Хорватад дөрөв, Сербид хоёр хүн амь алдсан байна. Энд орсон цасны зузаан нэг метрт хүрч байгаа болохоор автомашины хөдөлгөөн бараг бүрэн зогсжээ. Цасанд боогдож замд зогссон машинуудаас аврагчид 600 гаруй хүнийг гаргаж нүүлгэн шилжүүлсэн байна. Зам онгойлгох ажилд зэвсэгт хүчний ангиудаас танк авчран ашиглаж байна. Нутгийн иргэдийг шаардлагагүй бол орон гэрээсээ гарч явахгүй байх, хувийн машинаараа зорчихгүй байхыг анхааруулж байгаа гэнэ. Хорватын эрх баригчид ийм их хэмжээний цас сүүлийн 57 жилд орж байгаагүй гэсэн байна. Загребийн нисэх буудал хэдэн цагаар хаагдаж нислэгүүд саатжээ. Румын, Босни, Словени Германд ч гэсэн цаг агаар таагүй байна. Майн дахь Франкфуртын нисэх буудал гэхэд л 400 гаруй нислэгээ өөрчлөөд байгаа гэнэ.
Цаг уурынхан ирэх долоо хоногт энэ бүс нутагт цас үргэлжлэн орно гэж мэдээлж байна.
Ц.Хас
0 Сэтгэгдэл



















