Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Далай ламаас заавар авч, хүмүүсийг зулын гол болгодог хэмээн баривчилжээ
Хятадын Сычуань мужид нэгэн ламыг зулын гол болох явдлыг өөгшүүлэн дэмжсэн хэргээр зээ хүүгийнх нь хамт баривчилжээ. Синьхуа агентлагийн мэдээлснээр бол баривчлагдсан ламыг Далай ламаас заавар авч зулын гол болох тэмцлийн хэлбэрийг олон нийтэд сурталчлан, тэднийг өөрсдийгөө шатаахыг ятган өөгшүүлсэн хэмээн буруутгажээ. Бүр тухайлбал, 2009 оноос хойш найман хүнийг зулын гол болгоход оролцсон хэмээн үзэж байгаа аж. Харин түүний зээ зулын гол болсон хүмүүсийн тухай мэдээлэл, зургийг цуглуулан, архив үүсгэж, түүнийгээ Энэтхэг дэх Түвд лам нар руу явуулдаг байсан гэж цагдаагийнхан үзэж байгаа юм байна. Гэвч лам үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд түүнд тулгаж буй бүхэн худлаа хэмээн мэдэгдсэний дээр Энэтхэг дэх Түвдийн дүрвэгсдийн зүгээс ч энэ бүхэн зохиомол хэрэг гэж үзэж буйгаа илэрхийлжээ.
Хятадын Сычуань, Түвд, Ганьсу, Цинхай зэрэг түвдүүд амьдардаг нутгуудаар Хятадын дэглэмийг эсэргүүцэж, тусгаар тогтнохыг уриалсан тэмцлийн хурц хэлбэр болох зулын гол болох явдал ихэд дэлгэрч байгаагаас ийм явдалд оролцсон, тусалсан хүмүүсийг шууд хүн амины хэргээр шүүн тасалдаг болоод байгаа юм. Хамгийн сүүлд өнгөрсөн бямба гаригт гэхэд Түвдийн хоёр өөр газар өөрийгөө шатаасан явдал гарч, нэг лам нь амиа алдсан байна.
Хятадын Сычуань мужид нэгэн ламыг зулын гол болох явдлыг өөгшүүлэн дэмжсэн хэргээр зээ хүүгийнх нь хамт баривчилжээ. Синьхуа агентлагийн мэдээлснээр бол баривчлагдсан ламыг Далай ламаас заавар авч зулын гол болох тэмцлийн хэлбэрийг олон нийтэд сурталчлан, тэднийг өөрсдийгөө шатаахыг ятган өөгшүүлсэн хэмээн буруутгажээ. Бүр тухайлбал, 2009 оноос хойш найман хүнийг зулын гол болгоход оролцсон хэмээн үзэж байгаа аж. Харин түүний зээ зулын гол болсон хүмүүсийн тухай мэдээлэл, зургийг цуглуулан, архив үүсгэж, түүнийгээ Энэтхэг дэх Түвд лам нар руу явуулдаг байсан гэж цагдаагийнхан үзэж байгаа юм байна. Гэвч лам үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд түүнд тулгаж буй бүхэн худлаа хэмээн мэдэгдсэний дээр Энэтхэг дэх Түвдийн дүрвэгсдийн зүгээс ч энэ бүхэн зохиомол хэрэг гэж үзэж буйгаа илэрхийлжээ.Хятадын Сычуань, Түвд, Ганьсу, Цинхай зэрэг түвдүүд амьдардаг нутгуудаар Хятадын дэглэмийг эсэргүүцэж, тусгаар тогтнохыг уриалсан тэмцлийн хурц хэлбэр болох зулын гол болох явдал ихэд дэлгэрч байгаагаас ийм явдалд оролцсон, тусалсан хүмүүсийг шууд хүн амины хэргээр шүүн тасалдаг болоод байгаа юм. Хамгийн сүүлд өнгөрсөн бямба гаригт гэхэд Түвдийн хоёр өөр газар өөрийгөө шатаасан явдал гарч, нэг лам нь амиа алдсан байна.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл



















