Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна
НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно
Ормузын хоолойн тээвэр тасалдаж, газрын тосны үнэ огцом өсөв
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
“Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв
Аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль VI сарын 21-нд болно
Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сард олгох хуваарь
Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна
Өмнөд туйлд мандуулах Монголын далбааг гардуулав
Дэлхийн бөмбөрцгийн өмнөд туйлын 0 цэг рүү аялал хийх Монголын Антарктидын нийгэмлэгийн тэргүүн, профессор Л.Дүгэржавд Ерөнхий сайд Н.Алтанхуяг Монгол Улсын төрийн далбааг гардуулан өгч, аялалд нь амжилт хүслээ.
Өмнө нь судалгааны зорилгооргурван ч удаа тус тивд зочлоод ирсэн Л.Дүгэржав энэ удаад судалгааныхаа зэрэгцээ өмнөд туйлын 0 цэгт эх орныхоо далбааг мандуулахыг зорьж байгаа аж. Аяллынхаа талаар тэрбээр “Монголынхоо далбааг өмнөд туйлын 0 цэгт анх удаа мандуулахаар 2012 оны 12 дугаар сарын 12-ны морин цагт би эх орноосоо мордоно. Ирэх сарын 4-ндАнтарктидын 0 цэг дээр очихоор төлөвлөж байгаа. Он гарахын өмнөхөн Ерөнхий сайд болон ард түмэнтэйгээ мөсөн тивээс иридиум утсаар холбогдон мэндчилгээ дэвшүүлэх болно” хэмээлээ.
2011-2013 оныг "Олон улсын туйлын жил" болгон зарласантай холбогдуулан дэлхийн олон орны судлаачид Антарктид тив дээр ажиллаж байгаа юм.Энэ удаагийн экспедицэд 16 орны судлаачид багтсан ба хоёр сарын хугацаанд ажиллах гэнэ.
Энэ удаагийн аяллаар Болгарын Антарктидын хүрээлэн, Монголын Антарктидын нийгэмлэг, Ус, цаг уур орчны шинжилгээний газар хамтран ажиллаж дэлхийн цаг агаарын дулаарал, Антарктид тивийн мөс эрчимтэй хайлах нь манай улсын цаг агаарт хэрхэн нөлөөлөх зэрэг судалгааны ажил хийх юм.
Дэлхийн бөмбөрцгийн өмнөд туйлын 0 цэг рүү аялал хийх Монголын Антарктидын нийгэмлэгийн тэргүүн, профессор Л.Дүгэржавд Ерөнхий сайд Н.Алтанхуяг Монгол Улсын төрийн далбааг гардуулан өгч, аялалд нь амжилт хүслээ.Өмнө нь судалгааны зорилгооргурван ч удаа тус тивд зочлоод ирсэн Л.Дүгэржав энэ удаад судалгааныхаа зэрэгцээ өмнөд туйлын 0 цэгт эх орныхоо далбааг мандуулахыг зорьж байгаа аж. Аяллынхаа талаар тэрбээр “Монголынхоо далбааг өмнөд туйлын 0 цэгт анх удаа мандуулахаар 2012 оны 12 дугаар сарын 12-ны морин цагт би эх орноосоо мордоно. Ирэх сарын 4-ндАнтарктидын 0 цэг дээр очихоор төлөвлөж байгаа. Он гарахын өмнөхөн Ерөнхий сайд болон ард түмэнтэйгээ мөсөн тивээс иридиум утсаар холбогдон мэндчилгээ дэвшүүлэх болно” хэмээлээ.
2011-2013 оныг "Олон улсын туйлын жил" болгон зарласантай холбогдуулан дэлхийн олон орны судлаачид Антарктид тив дээр ажиллаж байгаа юм.Энэ удаагийн экспедицэд 16 орны судлаачид багтсан ба хоёр сарын хугацаанд ажиллах гэнэ.
Энэ удаагийн аяллаар Болгарын Антарктидын хүрээлэн, Монголын Антарктидын нийгэмлэг, Ус, цаг уур орчны шинжилгээний газар хамтран ажиллаж дэлхийн цаг агаарын дулаарал, Антарктид тивийн мөс эрчимтэй хайлах нь манай улсын цаг агаарт хэрхэн нөлөөлөх зэрэг судалгааны ажил хийх юм.
0 Сэтгэгдэл
dalai
ene dalbaa Hytdad hiisen hulhi l dalbaa bna daa. Ter Gal chin uug n ungursun odoo ireeduig belgedsen # uur tuvshind baih estoi. Getel baidagguiee. Sereeeniii uruur shig bolson bna.
2014.02.25
























