Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна
НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно
Ормузын хоолойн тээвэр тасалдаж, газрын тосны үнэ огцом өсөв
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
“Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв
Аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль VI сарын 21-нд болно
Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сард олгох хуваарь
Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна
Хууль зүйн салбарын шинэчлэлийг хуулиас биш, хүнээсээ эхлэх ёстой
Шударга хуульчдын зөвлөлгөөн Тусгаар тогтнолын ордонд болж байна. Энэ зөвлөлгөөнийг “Иргэдийн шударга шүүх” төрийн бус байгууллагаас санаачлан явуулж байгаа аж. Зөвлөгөөний зорилго нь шүүхийн шинэчлэлийг зөв хийх ёстойд оршиж байгаа юм байна. Шинэчлэлийн Засгийн газраас хууль зүйн салбарын шинэчлэл хийж байгаа ч шинэчлэлийн зарчим нь буруу байгааг зохион байгуулагч “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт онцлов. Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн хувьд хууль зүйн салбарын шинэлэлийг хуулиасаа эхэлж байгаа. Тэгвэл энэ нь буруу шинэчлэл гэдгийг тэрээр хэлсэн. Түүний хэлж байгаагаар хууль зүйн салбарын шинэчлэл, шүүх эрх мэдлийн шинэчлэлийг хуулиасаа бус, хүнээсээ эхлэх ёстой аж. Төрийн албан хаагчид Монгол Улсынхаа төлөө үнэнч, шударгаар ажиллана гэж тангараг өргөсөн хэрнээ хууль ашиглахдаа буруу ашигладаг байна. Тиймээс хүнээсээ хууль зүйн салбарын шинэчлэлийг хийвэл илүү үр дүнд хүрнэ гэдгийг тэрээр хэлж байсан юм.
Шударга хуульчдын зөвлөлгөөн Тусгаар тогтнолын ордонд болж байна. Энэ зөвлөлгөөнийг “Иргэдийн шударга шүүх” төрийн бус байгууллагаас санаачлан явуулж байгаа аж. Зөвлөгөөний зорилго нь шүүхийн шинэчлэлийг зөв хийх ёстойд оршиж байгаа юм байна. Шинэчлэлийн Засгийн газраас хууль зүйн салбарын шинэчлэл хийж байгаа ч шинэчлэлийн зарчим нь буруу байгааг зохион байгуулагч “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт онцлов. Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн хувьд хууль зүйн салбарын шинэлэлийг хуулиасаа эхэлж байгаа. Тэгвэл энэ нь буруу шинэчлэл гэдгийг тэрээр хэлсэн. Түүний хэлж байгаагаар хууль зүйн салбарын шинэчлэл, шүүх эрх мэдлийн шинэчлэлийг хуулиасаа бус, хүнээсээ эхлэх ёстой аж. Төрийн албан хаагчид Монгол Улсынхаа төлөө үнэнч, шударгаар ажиллана гэж тангараг өргөсөн хэрнээ хууль ашиглахдаа буруу ашигладаг байна. Тиймээс хүнээсээ хууль зүйн салбарын шинэчлэлийг хийвэл илүү үр дүнд хүрнэ гэдгийг тэрээр хэлж байсан юм. Д.Мөнх
0 Сэтгэгдэл
























