Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Нурууны ясыг хөлийнхөөр нь орлуулжээ

Рози Дэвис охин эхээс мэндлэхдээ л нуруунд нь 10 см хэрийн зайтай яс ор байхгүй төржээ. Одоо таван настай охины дотор эрхтэн үүнээс болоод байр байраа алдаж, ажиллагаагүй болоход хүрсэн тул нурууны ясыг нь хөлийнхөөр нь орлуулж нөхөх мэс заслыг хийсэн байна. Охины нурууны таван яс байхгүйгээс гадна хөлийнх нь доод хэсэг бараг мэдрэлгүй шахам байсан учир амь насыг нь аварч, дотор эрхтнүүдийнх нь хэвийн үйл ажиллагааг хангахын тулд тэр хэсгийн ясыг авч, нурууны хоосон хэсэгт тавьж нөхсөн байна.

Их Британийн Бирмингамын хүүхдийн эмнэлэгт болсон энэ мэс засал 13 цаг үргэлжилжээ. Нэгэнт түүнд амин чухал хэрэгцээтэй байсан нурууны ясыг бий болгож чадсан учраас охин одоо бүрэн эдгэрсэн цагтаа хиймэл хөл хийгээд, хөл дээрээ босч, явж чадна хэмээн эцэг эх нь сэтгэл өөдрөг байна. Энэ бяцхан охинд хийсэн шиг мэс заслыг өмнө Европт хийж байгаагүй бөгөөд 10 жилийн өмнө Шинэ Зеландад төстэй мэс засал хийж байжээ. Тийм ч учраас мэс заслыг хийсэн эмч нар эмчилгээний үр дүндээ тун сэтгэл хангалуун байгаа гэнэ.

Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл