Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна
НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно
Ормузын хоолойн тээвэр тасалдаж, газрын тосны үнэ огцом өсөв
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
“Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв
Аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль VI сарын 21-нд болно
Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сард олгох хуваарь
Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна
Арьс ширний үйлвэрийг дэмжсэн 200 тэрбум төгрөгийн бонд гаргахыг дэмжив
УИХ-ын чуулганаар Үйлдвэр, Хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгын санаачилсан Арьс шир боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор 200 тэрбум төгрөгийн бонд гаргах тухай хуулийн төслийг хэлэлцэж анхны хэлэлцүүлгийг хийлгэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.
Төсөлд тусгаснаар бол, арьс ширний үйлдвэрийг дэмжих ажлын хүрээнд 200 тэрбум төгрөгийн бонд гаргахаар болсон байна. Монголоос малын гаралтай түүхий эдийг Хятад руу хямд үнээр гаргах бус боловсруулж, илүү нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болговол илүү үр ашигтай хэмээн үзэж байна.
Хэлэлцүүлгийн үеэр гишүүд өмнө нь жижиг, дунд үйлдвэрлэл, ноос ноолуурын салбарыг дэмжих бодлогоор 300 хүртэлх тэрбум төгрөгийн бонд гаргасан. Харин үр дүн нь ямар байгааг мэдэж байж, асуудлыг хэлэлцэх ёстой гэж байсан. Манай улс өнгөрсөн арав гаруй жилийн турш малын гаралтай түүхий эдийнхээ 90 гаруй хувийг түүхийгээр нь урд хөрш рүү экспортолжээ. Энэ байдал цаашид үргэлжилбэл мал аж ахуйн салбар хөгжихгүй, тэрнийг нь дагаад малчдын амьдрал ч сайжрахгүй. Түүнчлэн жижиг, дунд үйлдвэрлэл тэр дундаа арьс ширний үйлдвэрүүд нь гадаадын хавсарсан үйлдвэр болж үлдэх магадлалтайг гишүүд хэлж байв. Тиймээс ч Засгийн газар үндэсний үйлдвэрлэлийг дэмжих хүрээнд дээр өгүүлсэн хэмжээний бонд гаргахаар зорьсон юм байна. Мөн малчдаас малын гаралтай түүхий эд, арьс, ширийг авахдаа урамшуулал болгож богийн арьсанд 5000 төгрөг, бодын арьс ширэнд 15000 төгрөгийн урамшуулал өгдөг байхаар ярилцав. Ингэвэл арьс ширийг Хятадын ченж биш дотоодын үйлдвэрүүдэд бүтээгдэхүүн болгож тогтоох боломжтой гэж үзсэн юм.

Д.Намнан
0 Сэтгэгдэл