Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Ерөнхийлөгчийн ордныг танкаар бүсэлжээ
Өнгөрсөн шөнө Египетийн Ерөнхийлөгч Мохаммед Мурсиг эсэргүүцэн жагсагчид хууль сахиулагчидтай мөргөлдсөний улмаас Египетийн зэвсэгт хүчин танк, хуягт тээвэрлэгч байрлуулж Ерөнхийлөгчийн ордныг бүсэлсэн байна. Хэвлэлийн мэдээгээр тэнд бүгд найрамдах улсын гвардийнхны дөрвөөс доошгүй танк, гурван хуягт тээвэрлэгч байгаа гэнэ. Ордонд Ерөнхийлөгчийн талын зуу гаруй хүн байгаа юм байна. Сөргөлдөгч талууд өнгөрсөн шөнө бие биеэ чулуу, шатаагч шингэнтэй лонхоор шидсэний улмаас таван хүн амь үрэгдэж 450 орчим хүн шархадсан байна. Тусгай мэргэжлийн хэдэн зуун цагдаа ирж мөргөлдөөнийг зохицуулах гэж оролджээ.
Ерөнхийлөгч Мохаммед Мурси Үндсэн хуульд өрөчлөлт оруулах төсөл боловсруулсны төлөө сүүлийн хэдэн долоо хоногийн туршид Египетийн олон хотод жагсаал цуглаан тасрахгүй болж эмх замбараагүй байдал үргэлжилж байгаа юм. Мохаммед Мурси энэ оны зургадугаар сард Египетийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон юм.
Өнгөрсөн шөнө Египетийн Ерөнхийлөгч Мохаммед Мурсиг эсэргүүцэн жагсагчид хууль сахиулагчидтай мөргөлдсөний улмаас Египетийн зэвсэгт хүчин танк, хуягт тээвэрлэгч байрлуулж Ерөнхийлөгчийн ордныг бүсэлсэн байна. Хэвлэлийн мэдээгээр тэнд бүгд найрамдах улсын гвардийнхны дөрвөөс доошгүй танк, гурван хуягт тээвэрлэгч байгаа гэнэ. Ордонд Ерөнхийлөгчийн талын зуу гаруй хүн байгаа юм байна. Сөргөлдөгч талууд өнгөрсөн шөнө бие биеэ чулуу, шатаагч шингэнтэй лонхоор шидсэний улмаас таван хүн амь үрэгдэж 450 орчим хүн шархадсан байна. Тусгай мэргэжлийн хэдэн зуун цагдаа ирж мөргөлдөөнийг зохицуулах гэж оролджээ. Ерөнхийлөгч Мохаммед Мурси Үндсэн хуульд өрөчлөлт оруулах төсөл боловсруулсны төлөө сүүлийн хэдэн долоо хоногийн туршид Египетийн олон хотод жагсаал цуглаан тасрахгүй болж эмх замбараагүй байдал үргэлжилж байгаа юм. Мохаммед Мурси энэ оны зургадугаар сард Египетийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон юм.
Ц.Хас
0 Сэтгэгдэл



















