Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна
НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно
Ормузын хоолойн тээвэр тасалдаж, газрын тосны үнэ огцом өсөв
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
“Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв
Аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль VI сарын 21-нд болно
Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сард олгох хуваарь
Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна
Элчин сайд нарыг баталлаа
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гадаад орнуудад Монгол Улсыг төлөөлөн суух Элчин сайд нарыг томилох тухай хэлэлцэж баталлаа. Элчин сайдад нэр дэвшигчдэд УИХ-ын гишүүд улс орондоо шинэ санаа, бүтээн байгуулалтыг нэвтрүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болгож байв. Харин зарим нь тухайн улсад Монгол Улсыг төлөөлөн сууж байж монголчууддаа, иргэддээ ойр байж, ажиллаарай. Түүнээс элчин сайд гэдэг зүгээр суух ажил, албан тушаалтан биш шүү гэсэн юм. Ингээд УИХ-ын гишүүд саналаа хэлж элчин сайдад нэр дэвшигчдийг баталлаа. Монгол Улсаас Афганистан улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар О.Дамбийням, Кувейт улсад суух Элчин сайдаар С.Энхбат, БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад Б.Ганболд, Турк улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар Б.Батхишиг, Казахстан улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад Ж.Сүхээ, АНУ-д суух онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Б.Алтангэрэл нар томилогдов. Мөн Бельгийн Вант улс болон Европын холбоонд суух онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Х.Даваадорж, Австри улсад Суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар Г.Батжаргалыг гишүүдийн олонхийн саналаар дэмжин батлав.
Д.Мөнх
0 Сэтгэгдэл
























