Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна
НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно
Ормузын хоолойн тээвэр тасалдаж, газрын тосны үнэ огцом өсөв
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
“Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв
Аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль VI сарын 21-нд болно
Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сард олгох хуваарь
Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна
Хууль зүйн зөвлөгөө хэрэгтэй бол даваа гаригт талбайд очоорой
НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал хэмээх баримт бичгийг 1948 оны арванхоёрдугаар сарын 10-нд батлан гаргаснаас хойш жил бүрийн энэ өдрийг Олон улсын хүний эрхийн өдөр болгон дэлхий нийтээр тэмдэглэж ирсэн. Нийслэлийн ЗДТГ-аас энэ өдрийг угтан Монголын өмгөөлөгчдийн холбоотой хамтран иргэдэд төлбөргүй эрх зүйн туслалцаа үзүүлэхээр боллоо. Хууль зүйн туслалцаа, зөвлөгөө шаардлагатай иргэд энэ сарын 10-нд Сүхбаатарын талбайд гарч буй “Гэр хорооллын дахин төлөвлөт, тохилог амины орон сууц” үзэсгэлэнгийн хүрээнд баригдсан загвар байшинд хүрэлцэн ирж, мэргэжлийн өмгөөлөгчдөөс зөвлөгөө авах боломжтой. Хуульчид өглөөний 10:00-17:00 цаг хүртэл иргэдэд зөвлөгөө өгөх аж.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал хэмээх баримт бичгийг 1948 оны арванхоёрдугаар сарын 10-нд батлан гаргаснаас хойш жил бүрийн энэ өдрийг Олон улсын хүний эрхийн өдөр болгон дэлхий нийтээр тэмдэглэж ирсэн. Нийслэлийн ЗДТГ-аас энэ өдрийг угтан Монголын өмгөөлөгчдийн холбоотой хамтран иргэдэд төлбөргүй эрх зүйн туслалцаа үзүүлэхээр боллоо. Хууль зүйн туслалцаа, зөвлөгөө шаардлагатай иргэд энэ сарын 10-нд Сүхбаатарын талбайд гарч буй “Гэр хорооллын дахин төлөвлөт, тохилог амины орон сууц” үзэсгэлэнгийн хүрээнд баригдсан загвар байшинд хүрэлцэн ирж, мэргэжлийн өмгөөлөгчдөөс зөвлөгөө авах боломжтой. Хуульчид өглөөний 10:00-17:00 цаг хүртэл иргэдэд зөвлөгөө өгөх аж.С.Аз
0 Сэтгэгдэл
























