Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна
НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно
Ормузын хоолойн тээвэр тасалдаж, газрын тосны үнэ огцом өсөв
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
“Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв
Аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль VI сарын 21-нд болно
Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сард олгох хуваарь
Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна
Зам, тээврийн яамныхан авлигаас ангид байхаа мэдэгдлээ
НҮБ-аас жил бүрийн арванхоёрдугаар сарын 9-нийг Авлигын эсрэг олон улсын өдөр болгон тунхагласан. Энэ өдрийг угтан Авлигатай тэмцэх газар, Монголын залуучуудын холбоо хамтран төрийн байгууллагуудаар “Авлигаас ангид байх амлалтын дэвтэр”-ийг аялуулж эхэлсэн юм.
Харин өнөөдөр Зам, тээврийн яамныхан авлигаас ангид байхаа мэдэгдэж, уг дэвтрийг Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа хүлээн авлаа. Зам, тээврийн яамны газар хэлтсийн удирдлага болон албан хаагчид гээд нийт 150 хүн “Авлигаас ангид байх амлалтын дэвтэр”-т гарын үсэг зурна.
2003 онд НҮБ-ын Авлигын эсрэг конвенц батлагджээ. Монгол Улс энэхүү конвенцод 2005 онд нэгдэн орсон юм. Үүнтэй холбогдуулан Зам, тээврийн яамны хамт олон уг дэвтэрт гарын үсэг зурахдаа “Төрийн албан хаагч ёс зүйтэй, төрийн үйлчилгээг хувийн ажил хэргээс дээгүүр тавих, авлигаас ангид байна” гэсэн амлалт өглөө.
НҮБ-аас жил бүрийн арванхоёрдугаар сарын 9-нийг Авлигын эсрэг олон улсын өдөр болгон тунхагласан. Энэ өдрийг угтан Авлигатай тэмцэх газар, Монголын залуучуудын холбоо хамтран төрийн байгууллагуудаар “Авлигаас ангид байх амлалтын дэвтэр”-ийг аялуулж эхэлсэн юм. Харин өнөөдөр Зам, тээврийн яамныхан авлигаас ангид байхаа мэдэгдэж, уг дэвтрийг Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа хүлээн авлаа. Зам, тээврийн яамны газар хэлтсийн удирдлага болон албан хаагчид гээд нийт 150 хүн “Авлигаас ангид байх амлалтын дэвтэр”-т гарын үсэг зурна.
2003 онд НҮБ-ын Авлигын эсрэг конвенц батлагджээ. Монгол Улс энэхүү конвенцод 2005 онд нэгдэн орсон юм. Үүнтэй холбогдуулан Зам, тээврийн яамны хамт олон уг дэвтэрт гарын үсэг зурахдаа “Төрийн албан хаагч ёс зүйтэй, төрийн үйлчилгээг хувийн ажил хэргээс дээгүүр тавих, авлигаас ангид байна” гэсэн амлалт өглөө.
0 Сэтгэгдэл
























