Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна
НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно
Ормузын хоолойн тээвэр тасалдаж, газрын тосны үнэ огцом өсөв
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
“Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв
Аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль VI сарын 21-нд болно
Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сард олгох хуваарь
Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна
Ж.БАТЗАНДАН: МАХН-ЫГ БУУРЬ СУУРЬТАЙ ХАНДААСАЙ ГЭЖ ХҮСЧ БАЙНА
МАХН Засгийн газраас гарахаар болсонд улс төрийн бусад намуудын төлөөлөл ямар байр суурьтай байгааг сонслоо.
-МАХН Засгийн газрын бүрэлдэхүүнээс гарна гэсэн мэдэгдэл хийсэн. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?
-Миний хувьд Засгийн газрын тогтвортой байдлын төлөө зогсоно. МАХН-ынхан засгаас яагаад гарах болсноо бидэнд албан ёсоор мэдэгдээгүй байна. Уур нь хүрэхээр засгаас гарна гэдэг, сэтгэл нь хөдлөхөөр хамт байна гэж асуудалд хөнгөн гоомой хандаж болохгүй. Засгийн газар гэдэг хэдэн сайд, УИХ-ын гишүүний асуудал биш. Нийт монголчуудын асуудал. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолтой шууд холбоотой. МАХН-ынхныг буурь суурьтай хандаасай гэж хүсч байна. Албан бичиг ирсний дараа асуудалд нухацтай хандсан нь дээр байх.
-Нэг хүний хэргээр барьцаалан ингэж “сүрдүүлэх” нь зөв юм уу?
-Н.Энхбаярын асуудал тусдаа хэрэг. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу явах ёстой. МАХН-ыг ганцхан Н.Энхбаярын эрх ашгийн төлөө явдаг, хариуцлагагүй улс төрин хүчин гэж бодохгүй байна. Хэрэв зөвхөн Н.Энхбаярыг эргүүгийн хариуцлагаас суллахын төлөө ийм алхам хийж байгаа бол дэндүү гэнэн, ёс зүйгүй, гоомой үйлдэл гэж би дүгнэнэ . МАХН-д улс төрд олон жил явсан Д.Тэрбишдагва, Ч.Улаан, Н.Удвал гээд туршлагатай улстөрчид байгаа. Тэд улс төрийн бодлогыг ганц хүний эрх ашгаар харахгүй байх гэж найдаж байна.
-Засгаас МАХН гарсан тохиолдолд АН ямар гарц хайх вэ?
-МАХН засагт байсан, байгаагүй ч Монголын төр явдагаараа явна. УИХ-д олонхи болсон нам нь бодлогоо тодорхойлон, засгаа хөтлөн, төрийн ажлыг явуулна. Ер нь парламентад суудалтай улс төрийн намууд болон бие даагчид МАХН-ын энэхүү ойворгон байдлыг таагүй хүлээн авч байгаа. Өнөөдөр бие даагч болон бусад намын төлөөлөлтэй уулзсан.
МАХН Засгийн газраас гарахаар болсонд улс төрийн бусад намуудын төлөөлөл ямар байр суурьтай байгааг сонслоо. -МАХН Засгийн газрын бүрэлдэхүүнээс гарна гэсэн мэдэгдэл хийсэн. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?
-Миний хувьд Засгийн газрын тогтвортой байдлын төлөө зогсоно. МАХН-ынхан засгаас яагаад гарах болсноо бидэнд албан ёсоор мэдэгдээгүй байна. Уур нь хүрэхээр засгаас гарна гэдэг, сэтгэл нь хөдлөхөөр хамт байна гэж асуудалд хөнгөн гоомой хандаж болохгүй. Засгийн газар гэдэг хэдэн сайд, УИХ-ын гишүүний асуудал биш. Нийт монголчуудын асуудал. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолтой шууд холбоотой. МАХН-ынхныг буурь суурьтай хандаасай гэж хүсч байна. Албан бичиг ирсний дараа асуудалд нухацтай хандсан нь дээр байх.
-Нэг хүний хэргээр барьцаалан ингэж “сүрдүүлэх” нь зөв юм уу?
-Н.Энхбаярын асуудал тусдаа хэрэг. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу явах ёстой. МАХН-ыг ганцхан Н.Энхбаярын эрх ашгийн төлөө явдаг, хариуцлагагүй улс төрин хүчин гэж бодохгүй байна. Хэрэв зөвхөн Н.Энхбаярыг эргүүгийн хариуцлагаас суллахын төлөө ийм алхам хийж байгаа бол дэндүү гэнэн, ёс зүйгүй, гоомой үйлдэл гэж би дүгнэнэ . МАХН-д улс төрд олон жил явсан Д.Тэрбишдагва, Ч.Улаан, Н.Удвал гээд туршлагатай улстөрчид байгаа. Тэд улс төрийн бодлогыг ганц хүний эрх ашгаар харахгүй байх гэж найдаж байна.
-Засгаас МАХН гарсан тохиолдолд АН ямар гарц хайх вэ?
-МАХН засагт байсан, байгаагүй ч Монголын төр явдагаараа явна. УИХ-д олонхи болсон нам нь бодлогоо тодорхойлон, засгаа хөтлөн, төрийн ажлыг явуулна. Ер нь парламентад суудалтай улс төрийн намууд болон бие даагчид МАХН-ын энэхүү ойворгон байдлыг таагүй хүлээн авч байгаа. Өнөөдөр бие даагч болон бусад намын төлөөлөлтэй уулзсан.
С.Аз
0 Сэтгэгдэл
























