Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна
НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно
Ормузын хоолойн тээвэр тасалдаж, газрын тосны үнэ огцом өсөв
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
“Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв
Аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль VI сарын 21-нд болно
Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сард олгох хуваарь
Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна
МАН-ЫН ГИШҮҮДИЙГ АТГ-ААР ШАЛГУУЛАХ НЬ
Улс төрийн хүчнүүд ээлж дараалан бие биедээ “гэнэтийн бэлэг” барьсаар. Мэндлээд удаагүй ч хууль тогтоох дээд байгууллагад дөрвөн суудал авч Засгийн газарт хамтарсан МАХН хөл нийлүүлэн алхахаасаа татгалзах санал гарган АН-д сюрприз барьсан. Мөн МАН-ыг яаж зүгээр орхих вэ. Тус намын дөрвөн гишүүнийг элдэв хууль бус хэрэг үйлдсэн хэргээр АТГ-т шалгуулахаар болжээ. Энэхүү шийдвэрийг уржигдар хуралдсан МАХН-ын Гүйцэтгэх товчооны хурлаас гаргасан. Тодруулбал, МАН-ын гишүүн УИХ-ын гишүүн М.Энхболд, Ц.Нямдорж, Сү.Батболд нарыг авлига авсан байх магадлалтай хэмээн үзэж АТГ-т шалгуулахаар болсон байна. Мөн У.Хүрэлсүх ч үүн дээр нэмэгдэнэ. Ийнхүү МАХН-ын сюрприз үргэлжилсээр. Өшөө ямар бэлэг бэлдэж буй нь одоогоор нууц ажээ.
0 Сэтгэгдэл
























