Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, бүсүүдийн хөгжлийн төлөвлөгөөний талаар танилцуулж, санал солилцлоо Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 105 тэрбум төгрөгөөр өсөх боломж бүрдлээ Үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлдэг, хөдөлмөрийн чадварыг нь нөхөн сэргээдэг үндэсний тогтолцоог бэхжүүлнэ “Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” аянд 12,821 сурагч хамрагдлаа ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар М.Адилсайханыг томиллоо Бэлчээрийн ургамал нийт нутгийн 10 орчим хувьд цухуйгаагүй байна Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар ходоодны хорт хавдрын мэс заслыг бие даан амжилттай гүйцэтгэжээ Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэллээ “Зээлийн апплейкешны эрх нэмэгдүүлж өгнө” гэж бусдыг залилжээ
Шакирагаас экс найз залуу нь 100 сая ам.доллар нэхэмжилжээ

Дуучин Шакирагаас экс найз залуу Антонио нь 100 сая ам.доллар нэхэмжлэн шүүхэд ханджээ. Тэрээр шүүхэд гаргасан өргөдлөө бүр өнгөрсөн сард гаргасан гэнэ. Шакиратай 11 жил хамтдаа байсны эцэст 2010 оны наймдугаар сард хоёр тийшээ болсон тэд хайр сэтгэлээс гадна ажил хэргийн холбоотой байсан юм. Тийм ч учраас тэд салсан тухайгаа 2011 оны  нэгдүгээр сар хүртэл олон нийтэд зарлаагүй, ажил хэргийн холбоотойгоор уулзсаар байжээ. Антонио де ла Руа Шакирагийн менежерийн үүрэгтэйгээр олон жил ажиллаж иржээ. Гэвч өнгөрсөн онд “FC Barcelona” багийн хөлбөмбөгч  Жерард Пикетэй учирч, одоо анхны хүүхдээ төрүүлэх гэж буй Шакира экс найз залуугаасаа ажил хэргийн холбоо харилцаагаа ч тасалсан бололтой.

Шакираг нэр алдартай дуучин болгосон гол хүн нь гэж өөрийгөө тодорхойлсон Антонио де ла Руа  түүний 2011, 2012 онд олсон орлого ашгаас хуваалцах ёстой гэж үзсэний үндсэн дээр 100 сая ам.доллар нэхэмжилсэн байна. Тэрээр Шакирагийн уран бүтээлийн амжилт өөртэй нь салшгүй холбоотой, “Hips don’t lie” дууг гэхэд Антонио л ятгаж шахаж байж бичүүлсэн хэмээн мэдэгджээ.

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан