96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
Хорт могой зорчигчийг хатгаж, онгоц газарджээ
Египетийн нийслэл Кайраас Эль-Кувейт рүү нисч явсан EgyptAir компанийн онгоцонд явсан Йорданы нэгэн иргэний тээшнээс хорт могой гарч ирэн зорчигчдыг айлгасан байна. Хүмүүс хашгиралдаж, эзэн нь могойгоо барих гэж оролдох үед нь могой эзнээ хатгажээ. Сандарсан хүмүүс яаж чадсангүй, түүнд тусалж чадаагүй байна.
Онгоц аргагүйн эрхэнд замдаа амралт сувиллын Хургада хотод ослын буулт хийжээ. Могойд хатгуулсан хүнийг эмнэлэгт үзүүлэн, эмчийн хяналтад орхисон байна. Харин зорчигч яагаад хорт могойг авч явсан, тэгэхдээ гар тээшиндээ хийсэн нь тодорхойгүй, мөрдөн шалгаж байгаа юм байна.
Ц.ХАС
0 Сэтгэгдэл
























