Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ертөнцийн мөхөл болохгүй гэж НАСА-гийн эрдэмтэд үзэж байна

Америкийн сансар судлалын төв НАСА-гийн эрдэмтэд ирэх арванхоёрдугаар сард ертөнцийн мөхөл болохгүй гэдэгт итгэлтэй байна. “Манай дэлхий дөрвөн тэрбум жилийн настай. Тэгээд ч ертөнцийн мөхөл болох шинжлэх ухааны ямар ч үндэслэл байхгүй” гэж тус албаны сайтад тэмдэглэсэн байна. “Үзмэрч, зөн билэгчид гээд янз бүрийн хүмүүс манай дэлхий Нибуру гэгч гаригтай мөргөлдөнө гээд байгаа, гэхдээ энэ аймшигт ослыг 2003 оны тавдугаар сард болно  гэж байсан. Одоо болохоор арванхоёрдугаар сарын 21-нд болно гэж байна. Энэ бол зүгээр л Майяачуудын нэг хуанлийн нэг мөчлөгийн төгсгөлийн өдөр гэжээ. Энэ бол ертөнц мөхөх шалтгаан биш. Арванхоёрдугаар сарын 31-нд танай гэр дэх хуанлийн хуудас дууссанаар цаг хугацаа  дуусчихгүй. Үүнтэй адил майяачуудын тоолол бүхэлдээ 2012 оны арванхоёрдугаар сарын 21-нд дуусч байгаа юм биш.  Энэ өдөр бол тэдний тооллоор хамгийн сүүлд үргэлжилсэн нэг хэсэг мөчлөг нь л дуусч, дараагийн үе нь эхэлж байгаа хэрэг. Яг л танай гэр дэх хуучин оны хуанли дуусаад шинэ хуанли нэгдүгээр сарын 1 гээд эхэлдэгтэй адил” гэж НАСА-гийн эрдэмтэд бичжээ.
Судлаачид бас ертөнцийн төгсгөлийн тухай, өөр гаригтай мөргөлдөнө, наран дээрх их дэлбэрэлт, гариг эрхсийн парадын үеэр дэлхийн тэнхлэг өөрчлөгдөнө гэсэн цуу яриануудыг үгүйсгэсэн байна. Өнөөдөр Нар болон сансрын биетүүд судалдаг НАСА-гийн эрдэмтэд, одон орон судлаачид, одон орны биологчид, Google-ийн видео чатаар сонирхсон хүмүүст “ертөнцийн төгсгөл”-ийн тухай тодорхой мэдээлэл өгөх юм байна.

Ц.Хас

0 Сэтгэгдэл
yunii chin shashin .. yamarch burhan shashin end hamagui. burhan yuund heregtei ve geheer chi gem nugel hiihgui sain uils hiigeed l yavj baival barav. baigaliin uil yavdal uzegdel shinjleh uhaanii oroltsoogoor l zuv buruu unen hudal gegdene ..
Yag ene sedveer uzdeg hardag humuus bas 3n tom shashin uzel bodloo heleh heregtei alban yosoor. Tegeed suirel bolohnu ugui yu henii taamaglal surgaali nomlol zov bn teriiigee demjeed busad ni zailj uz
yunii chin shashin .. yamarch burhan shashin end hamagui. burhan yuund heregtei ve geheer chi gem nugel hiihgui sain uils hiigeed l yavj baival barav. baigaliin uil yavdal uzegdel shinjleh uhaanii oroltsoogoor l zuv buruu unen hudal gegdene ..
OO Hoorhii
НАСА-гийнхан эрхбиш мэдэж байгаа байлгүй дээ, Юун сайн юм.
ashguidee hahhaah
ashgvi dee
дэлхий сөнөвөл муу хүмүүсийг устгах юм сан даа
kkkkkkkk
za laa geree zarii
Хамгийн их уншсан