Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Энэтхэг 720 гаруй сая ядуу иргэндээ бэлэн мөнгө тараана
Энэтхэгийн Засгийн газар нэн ядуу иргэддээ бэлэн мөнгөний тэтгэмж олгохоор шийдвэрлэжээ. Ирэх оны нэгдүгээр сараас олгож эхлэх энэ мөнгө орон даяар аалзны тор шиг бүрхсэн авлигын сүлжээг тасдан үгүй хийнэ гэж эрх баригчид найдаж буй ажээ. Тус улсын Засгийн газраас ядуу айл өрхүүдэд өгдөг янз бүрийн тусламж, тэтгэмжийг олж авах гэсэн иргэд төрийн захиргааны доод, дунд шатныханд авлига өгөх нь хэрээс хэтрээд байгаа гэнэ. Тийм ч учраас авлигын энэ сүлжээг таслахын тулд тэр ядуу айл өрхүүдэд шууд бэлэн мөнгө өгөх нь үр дүнтэй гэж үзжээ. Нийтдээ 720 гаруй сая хүн хамрагдах төлөвтэй байгаа энэхүү хөтөлбөрийн дүнд ядуу айл өрх бүр жилдээ 40 мянган рупи буюу ойролцоогоор 720 ам.доллар хүртэхээр байгаа юм.
Бараг Европын нийт хүн амтай тэнцэхүйц энэ олон зуун сая хүнийг ийм тэтгэмжид хамруулж байгаа нь дэлхий дээр урьд хожид дуулдаагүй хамгийн томоохон, бэлэн мөнгө тараах халамжийн хөтөлбөр болж байгаа юм. Энэтхэгийн Засгийн газар төлөвлөж буй энэхүү зардлаасаа гадна жил бүр дөрвөн триллион рупи буюу 71,9 тэрбум ам.долларыг нийгмийн халамжийн хөтөлбөрүүдэд зарцуулдаг.
Энэтхэгийн Засгийн газар нэн ядуу иргэддээ бэлэн мөнгөний тэтгэмж олгохоор шийдвэрлэжээ. Ирэх оны нэгдүгээр сараас олгож эхлэх энэ мөнгө орон даяар аалзны тор шиг бүрхсэн авлигын сүлжээг тасдан үгүй хийнэ гэж эрх баригчид найдаж буй ажээ. Тус улсын Засгийн газраас ядуу айл өрхүүдэд өгдөг янз бүрийн тусламж, тэтгэмжийг олж авах гэсэн иргэд төрийн захиргааны доод, дунд шатныханд авлига өгөх нь хэрээс хэтрээд байгаа гэнэ. Тийм ч учраас авлигын энэ сүлжээг таслахын тулд тэр ядуу айл өрхүүдэд шууд бэлэн мөнгө өгөх нь үр дүнтэй гэж үзжээ. Нийтдээ 720 гаруй сая хүн хамрагдах төлөвтэй байгаа энэхүү хөтөлбөрийн дүнд ядуу айл өрх бүр жилдээ 40 мянган рупи буюу ойролцоогоор 720 ам.доллар хүртэхээр байгаа юм. Бараг Европын нийт хүн амтай тэнцэхүйц энэ олон зуун сая хүнийг ийм тэтгэмжид хамруулж байгаа нь дэлхий дээр урьд хожид дуулдаагүй хамгийн томоохон, бэлэн мөнгө тараах халамжийн хөтөлбөр болж байгаа юм. Энэтхэгийн Засгийн газар төлөвлөж буй энэхүү зардлаасаа гадна жил бүр дөрвөн триллион рупи буюу 71,9 тэрбум ам.долларыг нийгмийн халамжийн хөтөлбөрүүдэд зарцуулдаг.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
zochin
ий яа яа их мөнгө өгөх нь дээ.
2012.11.29



















