Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна
НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно
Ормузын хоолойн тээвэр тасалдаж, газрын тосны үнэ огцом өсөв
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
“Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв
Аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль VI сарын 21-нд болно
Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сард олгох хуваарь
Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна
НИТХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг хуралджээ
НИТХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүд хуралдлаа. Хурлыг бүлгийн дарга Н.Баяраа удирдан явуулж Нийслэлийн 2013 оны эдийн засгийн зорилт, нийслэлийн 2013 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах, нийслэлийн өмчөөс 2013 онд хувьчлагдахад хөрөнгийн жагсаалт батлах тухай, орон нутгийн концессийн зүйлийн жагсаалтад нэмэх төсөл батлах тухай болон 2012-2013 онд он дамжин хэрэгжүүлэх төсөл арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтыг батлах асуудлыг хэлэлцлээ.
МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг дээрх 5 асуудлыг бүхэлд зарчмын хувьд дэмжиж батлуулах нь зүйтэй гэж үзлээ. Харин Засаг даргын мөрийн хөтөлбөрт заасан арга хэмжээг жил бүрийн хуваарьтайгаар ач холбогдлоор нь эрэмбэлэх, хөрөнгө оруулалтын шинэ эх үүсвэр бүрдүүлэх арга хэмжээ авах, Нийслэлийн төр захиргааны байгууллагууд болон нийслэлийн төрийн өмчит үйлдвэр байгууллагуудын ажлыг аажмаар хувьчлах нь зөв гэж үзжээ. Мөн хувийн үйлчилгээ хангамжийн тогтолцоонд шилжүүлэх, төрийн ажил үйлчилгээний шуурхай ил тод байдлыг хангах, 2013 оноос жил бүрийн төсөв төлөвлөгөөний эдийн засаг-санхүүгийн үндсэн параметр үзүүлэлтүүдэд шалгуур үзүүлэлт тогтоож ажиллах, улмаар жил бүрийн хөгжлийн зорилт, төсвийг онцлох сэдэвтэй өөрчлөлт шинэчлэлтийг гүнзгийрүүлэхэд чиглүүлэн ажиллах нь зүйтэй гэж үзсэн байна.

0 Сэтгэгдэл