FMC, Business Conference арга хэмжээнд 1000 орчим бизнесийн салбарын манлайлагчид оролцлоо
Л.Оюун-Эрдэнийн Ухаахудаг тойрсон асуудлаар Хянан шалгах Түр хороо байгуулах асуудлыг ЭЗБХ өнөөдөр хэлэлцэнэ
Ипотекийн зээл гэж юу вэ?
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНЭУ-ын Гадаад хэргийн сайд бараалхав
Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийнхөн 24 цагийн турш угаарын хийн эрсдэлээс сэргийлэн ажиллаж байна
“Импортын хүнсний худалдаа-хяналт” аяны хүрээнд сургалт зохион байгуулж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан
БНЧУ-ын Сенатын танхимын дэд дарга тэргүүтэй төлөөлөгчид “Талх Чихэр” ХК-д зочиллоо
Монгол Улс ISO-гийн Ерөнхий чуулганд оролцов
“Томчуудын мэдлэг-багачуудын бамбай“ хамтарсан уулзалт боллоо
Мексикийн мисс буудалцааны үеэр амиа алджээ
Мексикийн мисс Мариа Сюзана Флорес Гамез гэмт хэргийн бүлэглэл, цэргийнхний хооронд болсон буудалцааны үеэр амь үрэгджээ. Мексикийн Синалоа мужийн 2012 оны мисс болсон энэ бүсгүй хар тамхины наймаачидтай холбоотой байсан бололтой. Армийн цэргүүд гэмт хэргийн бүлэглэлийнхнийг баривчлахаар ирэх үед тэдэнтэй хамт байсан бөгөөд буудалцааны явцад амиа алджээ. Түүний хажуугаас нэгэн гар буу олдсон нь түүнийх үү эсвэл түүнийг буудсан гэмт хэрэгтнийх үү гэдгийг тогтоогоогүй байна. Энэхүү буудалцааны дараа цэргүүд дөрвөн хүн баривчилж, их хэмжээний буу зэвсэг, хар тамхи мансууруулах бодис хураан авчээ.
Мисс бүсгүйн тухайд харилцааны чиглэлээр суралцдаг, 20 настай оюутан байжээ. Тэрээр өнгөрсөн хоёрдугаар сард болсон мужийнхаа миссийн тэмцээнд 20 гаруй бүсгүйг ардаа орхин титэм хүртжээ. Энэхүү гэнэтийн явдалд эмгэнэн гашуудаж буйгаа миссийн тэмцээн зохион байгуулагчид мэдэгдсэн байна.

Мексикийн миссүүд гэмт хэргийн бүлэглэлийнхэнтэй холбогдсон нь ганц үүгээр зогсохгүй, өмнө нь хэд хэдэн удаа ийм явдал гарч байсан. Мөн л Синалоа мужийн миссээр 2008 онд шалгарч байсан Лаура Зунига хэмээх бүсгүй гэмт хэргийн бүлэглэлийн долоон эрэгтэйтэй хамт их хэмжээний зэвсэг, бэлэн мөнгөтэй явж байгаад цагдаад баригдаж байсан удаатай.

Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл