Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна
НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно
Ормузын хоолойн тээвэр тасалдаж, газрын тосны үнэ огцом өсөв
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
“Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв
Аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль VI сарын 21-нд болно
Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сард олгох хуваарь
Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна
МАН-ын гишүүд Г.Батхүү, Д.Зоригт нарын тангараг өргөхийг эсэргүүцнэ
Долоо хоногийн даваа гариг болгонд УИХ дахь намын бүлгүүд хуралддаг уламжлалтай. Ардчилсан намын бүлгийн хувьд өнөөдөр хуралдаагүй. Харин УИХ дахь МАН-ын гишүүд өнөөдөр хуралдаж УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатартай холбоотой болсон шүүх хурлын шийдвэрийн талаар ярилцсан байна. Мөн Өвөрхангай аймагт УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшсэн С.Чинзориг, Ш.Төмөрхүү нарын тухай ч гишүүд байр сууриа илэрхийлжээ. Сонгуулийн ерөнхий хорооноос Ардчилсан намаас тус тойрогт нэр дэвшин өрсөлдсөн Г.Батхүү, Д.Зоригт нарын УИХ-ын гишүүний тангаргыг өргүүлэхээр нэрийг нь УИХ-ын даргад өргөн мэдүүлээд буй. Гэвч УИХ дахь МАН-ын гишүүд “Асуудал шүүхийн шатанд байгаа тул Г.Батхүү, Д.Зоригт нарын УИХ-ын гишүүний тангаргыг өргүүлэх боломжгүй” гэдэгт санал нэгджээ.
Д.Мөнх
0 Сэтгэгдэл
























