Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна
НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно
Ормузын хоолойн тээвэр тасалдаж, газрын тосны үнэ огцом өсөв
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
“Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв
Аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль VI сарын 21-нд болно
Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сард олгох хуваарь
Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна
Шинэчлэлийн Засгийн газар хийсэн ажлаа фото зургаар тайлагнав
Шинэчлэлийн Засгийн газрын 100 хоногт хийсэн ажлыг дэлгэн харуулсан “Шинэчлэлийн Засгийн газар-100 хоног” гэрэл зургийн үзэсгэлэн Төрийн түүхийн музейд өнөөдөр нээгдлээ. Үзэсгэлэнд энэ Засгийн газрын үйл ажиллагаа, шинэлэг шийдвэрүүд, түүний хэрэгжилтийг гэрэл зургийн хальснаа буулгасан 100 зураг тавигджээ.
Үзэсгэлэнгийн нээлтэд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Шадар сайд Д.Тэрбишдагва, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятавнар оролцсон юм.
Шинэчлэлийн Засгийн газар 100 хоногт хийсэн ажлаа ард иргэддээ тайлагнах цуврал үйл ажиллагааг энэхүү гэрэл зургийн үзэсгэлэнгээр эхлүүлж байгааг Ерөнхий сайд онцолж байв. Тэрбээр хэлсэн үгэндээ “Иргэдээ сонсч, тэдний өдөр тутмын амьдралд тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэхэд 100 хоногийн хугацаа багадахгүйг олон жишээнээс харлаа. Гэхдээ өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа бид өөрсдөө дүгнэхээс илүүтэйгээр ард иргэдийнхээ санал шүүмжийг сонсохыг чухалчилж байна. Иймд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Засгийн газрын хийсэн болон хийх ажилд иргэдийн тавьж буй дүн, санал шүүмжийг илүү тод харуулаасай, дуу хоолойг нь илүү нээлттэй гаргаасай гэж хүсч байна” гэлээ.
Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсаны 100 дахь өдөр 11 дүгээр сарын 30-нд тохиох ба энэ өдрийг угтан энэ долоо хоногийн турш Засгийн газрын үйл ажиллагааг олон нийтэд танилцуулах цуврал арга хэмжээ зохион байгуулагдах юм байна.

Шинэчлэлийн Засгийн газрын 100 хоногт хийсэн ажлыг дэлгэн харуулсан “Шинэчлэлийн Засгийн газар-100 хоног” гэрэл зургийн үзэсгэлэн Төрийн түүхийн музейд өнөөдөр нээгдлээ. Үзэсгэлэнд энэ Засгийн газрын үйл ажиллагаа, шинэлэг шийдвэрүүд, түүний хэрэгжилтийг гэрэл зургийн хальснаа буулгасан 100 зураг тавигджээ.Үзэсгэлэнгийн нээлтэд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Шадар сайд Д.Тэрбишдагва, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятавнар оролцсон юм.

0 Сэтгэгдэл