96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
Жастин Биберт ганц ч хослол байхгүй юу
Дуучин Жастин Бибер өсвөр үеийнхний загварыг тодорхойлогч нэгэн ч Канадын Ерөнхий сайдаас өндөр нэр хүндтэй шагнал гардан авахдаа зохимжгүй хувцас өмслөө хэмээн шүүмжлэлд өртөөд байна.
Түүнийг хилийн чанадад эх орныхоо нэрийг дуурсгасан хэмээн Канадын Засгийн газраас хатан хаан II Элизаветагийн 60 жилийн ой медалиар шагнасан юм. Шагналыг Ерөнхий сайд Стефен Харпер өөрийн биеэр залуу дуучинд гардуулан өгөхөд шүүгээндээ бишгүй л костюмтай байж таарах Жастин Бибер мөрөвчтэй өмд, буруу харуулсан саравчтай малгайтай, тэгээд бүр нэг мөрөвчөө ч товчлоогүй их л загварлаг хүн гарч ирж авчээ.
Хатан хаан II Элизаветагийн хаан ширээнд заларсны 60 жилийн ойг тохиолдуулан гаргасан энэхүү медалийг Канадын 60 мянган иргэнд олгохоор шийдвэрлэсэн ч тэр бүрт Ерөнхий сайд өөрөө гардуулж өгөхгүй юм. Ерөнхий сайд Стефен Харпер Канадын нэрийг дэлхий нийтэд, тэр тусмаа өсвөр залуу үеийнхэнд таниулж буй Жастин Биберийг ийнхүү үнэлж, өөрийн биеэр хүлээн авсан ч иймэрхүү байдалтай угтан авсан нь хүн бүхэнд таалагдсангүй. Үүнийг ч Жастин өөрөө мэдэрсэн бололтой “Та нар лав миний стилийг үзэн ядаж байгаа биз” хэмээн Твиттертээ бичжээ.

Дуучин Жастин Бибер өсвөр үеийнхний загварыг тодорхойлогч нэгэн ч Канадын Ерөнхий сайдаас өндөр нэр хүндтэй шагнал гардан авахдаа зохимжгүй хувцас өмслөө хэмээн шүүмжлэлд өртөөд байна. Түүнийг хилийн чанадад эх орныхоо нэрийг дуурсгасан хэмээн Канадын Засгийн газраас хатан хаан II Элизаветагийн 60 жилийн ой медалиар шагнасан юм. Шагналыг Ерөнхий сайд Стефен Харпер өөрийн биеэр залуу дуучинд гардуулан өгөхөд шүүгээндээ бишгүй л костюмтай байж таарах Жастин Бибер мөрөвчтэй өмд, буруу харуулсан саравчтай малгайтай, тэгээд бүр нэг мөрөвчөө ч товчлоогүй их л загварлаг хүн гарч ирж авчээ.

0 Сэтгэгдэл