Ханын материал орчмын гэр хорооллын газар чөлөөлөлт 95 хувьтай байна
Хагас коксон шахмал түлш тохирлын гэрчилгээтэй боллоо
“Оргил стар” хотхоноос Зайсангийн гүүр хүртэл 550 метр явган хүний замыг шинэчиллээ
“Лос Анжелес 2028” олимпын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах тамирчдыг зарлалаа
"Баянхошуу" цэцэрлэгт хүрээлэн ирэх сард ашиглалтад орно
ТЭЦ-5 станц 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэнэ
Иран Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
Увс, Завхан аймагт ажиллаж, өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажилтай танилцлаа
ОЛОН УЛСЫН САНХҮҮГИЙН КОРПОРАЦ ГОЛОМТ БАНКАНД 160 САЯ АМ. ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙГ ОЛГОЛОО
“Сэлбэ 20 минутын хот” төслийн барилгын талбайд нийт 532 хүн ажиллаж байна
Өвгөн Шукарийн тухай хязгааргүй дурсамж
“Зуны халуун өдөр хонио хариулангаа нойр чинь хүрээд... Гэтэл гэнэт хэдгэнэ толгой дээр дүнгэнэж байна. Энэ дүрийг үзүүл” гэхэд гайхсан эр “Энд чинь хонь байхгүй байна шүү дээ” гэж. “Хонь ч байхгүй, хэдгэнэ ч байхгүй. Гэхдээ байгаа юм шиг бодоод тогло” гэж шалгалтын комисс тушаав. Дүрээ үзүүлтэл түр гарч бай гэв. Тэгж энэ өрөөнөөс гарахдаа театрын алтан тайзтай ажил амьдралаа холбоно гэж төсөөлөөгүй Д.Чимэд-Осор 1936 онд дагалдан жүжигчнээр театрын өндөр босгыг алхсан нь энэ.
Айлын хурга, ишиг хариулж өссөн хүү хорин нас хүрээд цэргийн албанд татагджээ. Цэргийн комиссоор ороход бүдүүн дуутай хүдэр эр овог нэрийг нь зандруухан асуухад “Зайдавын Чимэд-Осор” гээд намуухан хэлтэл, нөгөө эр “Дэндэвийн Чимэд-Осор оо” гэж. Тэгтэл хүү сандраад “тийм ээ” гэчихжээ. Ингээд өвөг эцгийнхээ Зайдав нэрээр овоглодог байсан хүү овгоо өөрчилчихжээ.
1933 онд цэрэгт татагдан очоод мо¬рин зарлага хийдэг байж. Өдөржин ийш тийшээ давхисаар, шөнө орондоо ороод толгой дээгүүрээ хөнжлөө нөмөрч төмөр лаазан дотор лаа асаагаад зохиол бичдэг байсан аж. Нэг өдөр ангийн нууцын эрхлэгч Лувсандоо түүний зохиолыг үзчихээд "Энэ чинь овоо юм болчихож" гээд аваад явжээ. Дараа нь "Штаб дээр яаралтай дуудаж байна. Баярын хувцсаа өмсч сэлмээ зүү" гэхээр нь мань нөхөр ихэд гайхжээ. Лувсандоо дарга нь “Гайхаад яахав. Сахилгад хийхгүй нь лав” гээд дагуулаад ангийн даргын өрөөнд оруултал цэрэг нөхдийн дотор уран сайхны ажлыг ихээхэн дэлгэрүүлсэн учир улсаас “Уран зохиолч” хэмээх цол хүртээжээ.
Хужирбулан дахь зэвсгийн үйлдвэрт хугацаат цэргийн алба хааж байхдаа "Уран зохиолч" хэмээх цол хүртсэн нь хөдөөгийн малчин залуугийн амьдралын хүрдийг орвонгоор нь эргүүлсэн нь мэдээж. Хуучнаар "Бөмбөгөр ногоон"-ы үүдэнд "Уран зохиолч" цолтны үнэмлэх өвөртөлсөн цэргийн залуухан байлдагч нэлээд халган байж театрын хаалга татсан нь өдий хүртэл монголчуудын зүрхэнд дурсагдах алдарт жүжигчин болохын эхлэл байлаа.
Энэ онд түүний мэндэлсний 100 жилийн ой тохиож байгаа. Энэ ойг урлагийн байгууллагууд ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлж, алдарт жүжигчинг хүндэтгэж байгаа. Өнгөрсөн баасан гарагт Жигжидийн нэрэмжит Кино урлагийн сургуулийн оюутнууд Монгол жүжиглэлтийг үндэслэгч, алтан үеийн төлөөлөл энэ агуу эрхэмд хүндэтгэл үзүүллээ. Арга хэмжээнд Ардын жүжигчин Д.Чимэд-Осороос суралцаж, түүнтэй нөхөрлөж явсан олон эрхэм хүрэлцэн ирсэн юм. Хэдий тэрээр бурхны оронд одоод 20 гаруй жилийг үдсэн ч хань, үр хүүхэд, найз нөхөд, ард түмэн, шавь нарынхаа болон бүтээл туурьвал дундаа амьдарсаар байна. Ингээд түүнийг зүрхэндээ амьдруулсаар явдаг хүмүүсийн дурсамжаар багахан хором аялсанаа хүргэж байна. Д.Чимэд-Осорын тухай дурсамж хязгааргүй...
/Ардын жүжигчин Д.Чимэд-Осор агсны бага хүү Ч.Болд/
-Аав 1936 онд театрт ороод, тэр оныхоо есдүгээр сарын 16-нд Ши.Аюушийн "15 наст Адъяа" жүжгийн олны хэсэгт гарсан юм билээ. Дараа нь Ши.Аюушийн "Яг 18" жүжгийн Ойдовт тоглосон. Бүтээсэн дүр нь 18 настай ядуу лам Ойдов эвлэлийн гишүүний ухуулгаар цэрэгт явсан тухай гардаг. Сүүлд нь цэргийн дарга болдог юм. Нэг сонин нь аавын тайз, дэлгэцийн урлагт бүтээсэн анхны дүрүүд нь холбоочин цэргийн дүр байсан. Аав маань үүндээ их баярладаг байлаа.
Манай аав жилд хоёр удаа төрсөн өдрөө тэмдэглэдэг байсан. Эхлээд жинхэнэ төрсөн өдрөө тэмдэглэнэ. Дараа нь есдүгээр сарын 16-нд Монголын театрын алтан тайзнаа анх гарсан өдөр гэж тэмдэглэнэ. “Зайлшгүй тэмдэглэх шаардлагатай. Миний ахин төрсөн өдөр” гэнэ. Бид “Аав ёстой сайхан далимдуулна” гээд инээлддэг байлаа. 1936-1960 он хүртэл театрт, 1960-1984 он хүртэл Монгол кино үйлдвэрт ажилласан. Ингээд бодохоор аав минь Монголын урлагт хагас зуун жил зүтгэсэн байгаа юм.
Манайд урлагийнхан бужигнадаг байлаа. Нэг өдөр хичээл тараад иртэл манайд хэдэн хүн сууж байна аа. Хартал, Богд хаан /Ардын жүжигчин Н.Цэгмид/, Сүхбаатар жанжин /Гавьяат жүжигчин Д.Дашнамжил/, Дамбийжаа /Гавьяат жүжигчин М.Цолмонбаатар/ нар ирчихсэн халамцуухан суугаа харагдав. Богд хаан Дуйнхар зайрантай буу халангаа хундага тулгаад, хажууд нь Сүхбаатар жанжин Дамбийжаатай тэврэлдэн дуу дуулж байхыг харахад үнэхээр сонин байсан.
Их шооч хүн байсан даа. Үр хүүхдүүдээ халамж хайраар дутаагаагүй. Өнгө будаггүй хэлэхэд сайхан аав гэдэг үг л зохино. “Ээжийгээ хайрлаж яваарай” гэж их захидаг байсан. Аргагүй биз дээ, өөрөө 40 хүртлээ ээжийнхээ дэргэд байсан болохоор. Бидэнд “Аавынхаа шийрийг хатааж Ардын жүжигчин болоорой” гэж байсангүй. “Аавынхаа нэрийг хугалж архичин болуузай” ч гэж хэлээгүй. “Ганцхан ижийгээ хайрлаж яваарай” л гэж захидаг байсан даа...
Аргагүй ч юм уу даа, хүнд ганц л ирдэг хагацал түүнд хоёр ч удаа ирсэн юм. 40 настайдаа хоёр ч хань, гурван хүүхдээ алдсан тэрээр бор дарсанд шунаж байх ахуйд өөрөөс нь 20 насаар дүү Ш.Дондов гэх бүсгүйтэй таарч амьдралын жолоогоо зөв залсан гэдэг. Энэ тухайгаа хожим тэрээр “Хэрэв би ээжтэй чинь учраагүй бол төв театр нэг жүжигчнээр дутаж, төв захын архичин нэгээр нэмэгдэх байлаа” хэмээн хүүдээ дурссан аж.
Д.Чимэд-Осор гуай хүн голдоггүй нэгэн байсныг түүнтэй ойр дотно нөхөрлөж, суралцаж явсан шавь нар нь ярьж байна. Хэдий нэг сургуульд сурч байгаагүй ч тэрээр өөрийн сурсан зүйлээ хойч үедээ зааж сургах үйлсэд хүчин зүтгэж, Урлагийн сургуульд уран чадварын багшаар ажиллаж байсан төдийгүй гавьяат жүжигчин Е.Гомбодоржтой хамтран “Жүжигчний ажиллагаа” нэртэй ном бичсэн нь одоо ч ашиглагдсаар...
“Өглөө” киноны Дуйнхар зайран, “Ардын элч” киноны данжаад өвгөний дүрээс жинхэнэ монгол ур ухаан шингэсэн жүжиглэлтийг харж болно. Хэдий жижигхэн дүр ч гэсэн түүний эдгээр дүр урлаг судлаачдыг хэзээд хийх ажилтай байлгасаар ирсэн.
Тэгвэл түүний шавь кино найруулагч Г.Жигжидсүрэн багшийгаа ийн дурслаа. “Багш маань сайн жүжигчин төдийгүй сайн найруулагч байсан. “Тамирын охин” кинонд ажиллаж байхад нь дагаж натурт явсан юм. Тэгэхэд ес эхэлчихсэн өвлийн тэсгэм хүйтэнд ус халаагаад гар нүүрээ угаах гээд суутал, багш цээж нүцгэн гарч ирээд, цас авч нүүр гараа угаангаа, “Залуу хүн байж, цасаар нүүрээ угааж бай. Даардаггүй юм” гэж байсан. Хийх гэсэн ажлаа шаргуу хийж гүйцэтгэдэг хүн байж билээ.
Малгайныхаа бүчийг унжуулчихаад хамтралын даргаа тойроод гүйж байгаа багшийн маань бүтээсэн Шукарь хэмээх хасаг өвгөний дүр одоо ч нүдэнд харагддаг юм. Энэ дүр театрын тайзанд бүтээсэн хамгийн сүүлчийн дүр нь байх. Түүнээс хойш кино руу явчихсан юм. Багшийн маань бүтээсэн дүр үзэгчдийн сэтгэлд хүрч, оюун санаанд мөнхрөн үлдсэн болохоор хүмүүс Чимэд-Осор гэхгүй "Өвгөн Шукарь” гэж дууддаг байсан юм даа. Жүжигчин болгоныг олон нийт тоглосон дүрээр нь нэрлэдэггүй. Үзэгчдийн сэтгэл зүрхэнд хүртэл амьдруулж чадсан хүнийг л тэгж нэрлэж, хайрладаг юм шүү дээ” хэмээн “Өвгөн Шукарь”-ийн учрыг тайллаа.
М.Шолоховын “Сэтгэлийг шинэтгэсэн нь” жүжгийг тайзнаа тавихаар болоход Шукарийн дүр Бат-Очир, Д.Чимэд-Осор хоёрт ногджээ. Дүрдээ бэлтгэж байтал Д.Чимэд-Осорыг кинонд тоглуулахаар аваад явчихаж. Гэтэл нэг өдөр найруулагч Л.Ванган гуай мань хүнийг дуудуулж “Бат-Очир өвчтэй. Ирж Шукарийн дүрд тогло” гэж. Билет нь нэгэнт зарагдчихсан болохоор жүжигчний үүргээ ухамсарлан Сонгины булангаас ирж энэ жүжигт тоглосон гэдэг. Кино найруулагч Г.Жигжидсүрэнгийн шавь Ардын жүжигчин П.Цэрэндагва “Анх театрт ороод удаагүй байтал, жүжгийн дараа өрөөнд орж ирээд “Итгэл сэтгэл хэзээ ч багаддаггүй юм. Үүнийг дааж яваа хүний сэтгэл л багаддаг юм шүү” гээд духан дээр нэг үнэрлэчихээд “Муу өвгөн мундаг жүжигчинтэй уулзаж байгаад гайхаж байна уу” гэсээр гараад явсан. Би ёстой балмагдаад л хоцорсон доо”. Дараа нь “Мандухай сэцэн хатан” киноны зураг авалтын үеэр Өвөрхангайгаас Элсэн тасархай орохоор явахдаа нэг машинд явж таарсан. Тэгэхэд “юм сайн уншиж байгаарай” гэж захиж байсан. Мундаг чадварлаг жүжигчнээс сургааль зөвлөмж аваад их л урамшиж байлаа” хэмээн багшийнхаа багшийг дурслаа.
Д.Мягмарын “Үер” зохиолоос сэдэвлэсэн “Хүний сайхан сэтгэл” киноны усч өвгөн Дэнзэнгийн дүр. Ардын жүжигчин Д.Чимэд-Осор энэ кинонд 68-тайдаа тогложээ. Түүний шавь нарын нэг, кино найруулагч Б.Нагнайдорж “Би зохиолыг уншаад шууд л багшийг Дэнзэн өвгөнөөр төсөөлсөн. “Хүний сайхан сэтгэл” кино бол миний багшид зориулагдсан уран бүтээл байсан” хэмээн дурсч сууна.
Нарт хорвоод нэгэн шинэ хүмүүн мэндэлж байхад хаа нэгтээ нэгэн хүмүүн хорвоогийн мөнх бусыг үзүүлж байдаг нь жам. Энэ л хорвоогийн хатуу хүтүү, хүний хайр бас сайхан сэтгэлийг харуулсан киноны болсон шигтгээ Дэнзэн өвгөний дүрийг ардын жүжигчин Д.Чимид-Осороос өөр хэн ингэж гаргаж чадах билээ. Ер нь тэр олон сайхан өвгөний дүрийг бүтээж үзэгч түмэндээ хайрлагдсан.
1987 онд тэрбээр "Мандухай сэцэн хатан" киноны Хурц зайранд тоглож ард түмэндээ сүүлийн дүрээ үлдээсэн юм. Түүний бие нь тааруухан байсан тул Хурц зайрангийн дууг Элбэгсайхан оруулж, найруулагч Нагнайдорж хэнгэргийг нь цохиж байсан гэдэг.
Ардын жүжигчин А.Очирбат энэ өдөр Д.Чимэд-Осор гэдэг эрхмийг урлагийн ноён хийгээд сүмбэр оргилтой зүйрлэсэн нь тун чиг сайхан тодорхойлолт байлаа.
Ёстой л урлагийн бурхан тэнгэр агуу жүжигчин,ёстой алтан дурсамж байна ГАЙХАЛТАЙ БУРХАН ШИГ ХҮН
jinhene hvn chanariig haruulj chadsan mundag jvjigchin. urlagiin surguuli tugsuugvi murtluu ingej toglono gedeg aygaaa
гайхалтай өвгөн шүү
Hunii saihan setgek kinog uzeh burtee tugsguliin heseg deer zaaval uildag Uneheer aguu hun
Гайхамшигтай гэхээс өөр юу гэхэв дээ
uneheer agau hun..togolson dur burn neeh goe setgeld oir bdag..ardiin elchid togoldog ter heseg hedii hytad hunch gesen hunii saihan setgeliig hund uneheer oilguulj hurgej chadsan..
neeh goy setgeld dulaahsan saihan owoo shu
yah argagui mongoliin shildeg jujigchin mundag mundag uur yu heleh ve
Урлагт ингэж хөл тавьжээ

Айлын хурга, ишиг хариулж өссөн хүү хорин нас хүрээд цэргийн албанд татагджээ. Цэргийн комиссоор ороход бүдүүн дуутай хүдэр эр овог нэрийг нь зандруухан асуухад “Зайдавын Чимэд-Осор” гээд намуухан хэлтэл, нөгөө эр “Дэндэвийн Чимэд-Осор оо” гэж. Тэгтэл хүү сандраад “тийм ээ” гэчихжээ. Ингээд өвөг эцгийнхээ Зайдав нэрээр овоглодог байсан хүү овгоо өөрчилчихжээ.
1933 онд цэрэгт татагдан очоод мо¬рин зарлага хийдэг байж. Өдөржин ийш тийшээ давхисаар, шөнө орондоо ороод толгой дээгүүрээ хөнжлөө нөмөрч төмөр лаазан дотор лаа асаагаад зохиол бичдэг байсан аж. Нэг өдөр ангийн нууцын эрхлэгч Лувсандоо түүний зохиолыг үзчихээд "Энэ чинь овоо юм болчихож" гээд аваад явжээ. Дараа нь "Штаб дээр яаралтай дуудаж байна. Баярын хувцсаа өмсч сэлмээ зүү" гэхээр нь мань нөхөр ихэд гайхжээ. Лувсандоо дарга нь “Гайхаад яахав. Сахилгад хийхгүй нь лав” гээд дагуулаад ангийн даргын өрөөнд оруултал цэрэг нөхдийн дотор уран сайхны ажлыг ихээхэн дэлгэрүүлсэн учир улсаас “Уран зохиолч” хэмээх цол хүртээжээ.
Хужирбулан дахь зэвсгийн үйлдвэрт хугацаат цэргийн алба хааж байхдаа "Уран зохиолч" хэмээх цол хүртсэн нь хөдөөгийн малчин залуугийн амьдралын хүрдийг орвонгоор нь эргүүлсэн нь мэдээж. Хуучнаар "Бөмбөгөр ногоон"-ы үүдэнд "Уран зохиолч" цолтны үнэмлэх өвөртөлсөн цэргийн залуухан байлдагч нэлээд халган байж театрын хаалга татсан нь өдий хүртэл монголчуудын зүрхэнд дурсагдах алдарт жүжигчин болохын эхлэл байлаа.
Энэ онд түүний мэндэлсний 100 жилийн ой тохиож байгаа. Энэ ойг урлагийн байгууллагууд ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлж, алдарт жүжигчинг хүндэтгэж байгаа. Өнгөрсөн баасан гарагт Жигжидийн нэрэмжит Кино урлагийн сургуулийн оюутнууд Монгол жүжиглэлтийг үндэслэгч, алтан үеийн төлөөлөл энэ агуу эрхэмд хүндэтгэл үзүүллээ. Арга хэмжээнд Ардын жүжигчин Д.Чимэд-Осороос суралцаж, түүнтэй нөхөрлөж явсан олон эрхэм хүрэлцэн ирсэн юм. Хэдий тэрээр бурхны оронд одоод 20 гаруй жилийг үдсэн ч хань, үр хүүхэд, найз нөхөд, ард түмэн, шавь нарынхаа болон бүтээл туурьвал дундаа амьдарсаар байна. Ингээд түүнийг зүрхэндээ амьдруулсаар явдаг хүмүүсийн дурсамжаар багахан хором аялсанаа хүргэж байна. Д.Чимэд-Осорын тухай дурсамж хязгааргүй...
Ч.Болд: Аав жилд хоёр удаа төрсөн өдөр тэмдэглэдэг байсан
/Ардын жүжигчин Д.Чимэд-Осор агсны бага хүү Ч.Болд/
-Аав 1936 онд театрт ороод, тэр оныхоо есдүгээр сарын 16-нд Ши.Аюушийн "15 наст Адъяа" жүжгийн олны хэсэгт гарсан юм билээ. Дараа нь Ши.Аюушийн "Яг 18" жүжгийн Ойдовт тоглосон. Бүтээсэн дүр нь 18 настай ядуу лам Ойдов эвлэлийн гишүүний ухуулгаар цэрэгт явсан тухай гардаг. Сүүлд нь цэргийн дарга болдог юм. Нэг сонин нь аавын тайз, дэлгэцийн урлагт бүтээсэн анхны дүрүүд нь холбоочин цэргийн дүр байсан. Аав маань үүндээ их баярладаг байлаа.
Манай аав жилд хоёр удаа төрсөн өдрөө тэмдэглэдэг байсан. Эхлээд жинхэнэ төрсөн өдрөө тэмдэглэнэ. Дараа нь есдүгээр сарын 16-нд Монголын театрын алтан тайзнаа анх гарсан өдөр гэж тэмдэглэнэ. “Зайлшгүй тэмдэглэх шаардлагатай. Миний ахин төрсөн өдөр” гэнэ. Бид “Аав ёстой сайхан далимдуулна” гээд инээлддэг байлаа. 1936-1960 он хүртэл театрт, 1960-1984 он хүртэл Монгол кино үйлдвэрт ажилласан. Ингээд бодохоор аав минь Монголын урлагт хагас зуун жил зүтгэсэн байгаа юм.

Их шооч хүн байсан даа. Үр хүүхдүүдээ халамж хайраар дутаагаагүй. Өнгө будаггүй хэлэхэд сайхан аав гэдэг үг л зохино. “Ээжийгээ хайрлаж яваарай” гэж их захидаг байсан. Аргагүй биз дээ, өөрөө 40 хүртлээ ээжийнхээ дэргэд байсан болохоор. Бидэнд “Аавынхаа шийрийг хатааж Ардын жүжигчин болоорой” гэж байсангүй. “Аавынхаа нэрийг хугалж архичин болуузай” ч гэж хэлээгүй. “Ганцхан ижийгээ хайрлаж яваарай” л гэж захидаг байсан даа...
Аргагүй ч юм уу даа, хүнд ганц л ирдэг хагацал түүнд хоёр ч удаа ирсэн юм. 40 настайдаа хоёр ч хань, гурван хүүхдээ алдсан тэрээр бор дарсанд шунаж байх ахуйд өөрөөс нь 20 насаар дүү Ш.Дондов гэх бүсгүйтэй таарч амьдралын жолоогоо зөв залсан гэдэг. Энэ тухайгаа хожим тэрээр “Хэрэв би ээжтэй чинь учраагүй бол төв театр нэг жүжигчнээр дутаж, төв захын архичин нэгээр нэмэгдэх байлаа” хэмээн хүүдээ дурссан аж.
Үе дамжсан шавь нарын яриа
Д.Чимэд-Осор гуай хүн голдоггүй нэгэн байсныг түүнтэй ойр дотно нөхөрлөж, суралцаж явсан шавь нар нь ярьж байна. Хэдий нэг сургуульд сурч байгаагүй ч тэрээр өөрийн сурсан зүйлээ хойч үедээ зааж сургах үйлсэд хүчин зүтгэж, Урлагийн сургуульд уран чадварын багшаар ажиллаж байсан төдийгүй гавьяат жүжигчин Е.Гомбодоржтой хамтран “Жүжигчний ажиллагаа” нэртэй ном бичсэн нь одоо ч ашиглагдсаар...
“Өглөө” киноны Дуйнхар зайран, “Ардын элч” киноны данжаад өвгөний дүрээс жинхэнэ монгол ур ухаан шингэсэн жүжиглэлтийг харж болно. Хэдий жижигхэн дүр ч гэсэн түүний эдгээр дүр урлаг судлаачдыг хэзээд хийх ажилтай байлгасаар ирсэн.
Тэгвэл түүний шавь кино найруулагч Г.Жигжидсүрэн багшийгаа ийн дурслаа. “Багш маань сайн жүжигчин төдийгүй сайн найруулагч байсан. “Тамирын охин” кинонд ажиллаж байхад нь дагаж натурт явсан юм. Тэгэхэд ес эхэлчихсэн өвлийн тэсгэм хүйтэнд ус халаагаад гар нүүрээ угаах гээд суутал, багш цээж нүцгэн гарч ирээд, цас авч нүүр гараа угаангаа, “Залуу хүн байж, цасаар нүүрээ угааж бай. Даардаггүй юм” гэж байсан. Хийх гэсэн ажлаа шаргуу хийж гүйцэтгэдэг хүн байж билээ.
Малгайныхаа бүчийг унжуулчихаад хамтралын даргаа тойроод гүйж байгаа багшийн маань бүтээсэн Шукарь хэмээх хасаг өвгөний дүр одоо ч нүдэнд харагддаг юм. Энэ дүр театрын тайзанд бүтээсэн хамгийн сүүлчийн дүр нь байх. Түүнээс хойш кино руу явчихсан юм. Багшийн маань бүтээсэн дүр үзэгчдийн сэтгэлд хүрч, оюун санаанд мөнхрөн үлдсэн болохоор хүмүүс Чимэд-Осор гэхгүй "Өвгөн Шукарь” гэж дууддаг байсан юм даа. Жүжигчин болгоныг олон нийт тоглосон дүрээр нь нэрлэдэггүй. Үзэгчдийн сэтгэл зүрхэнд хүртэл амьдруулж чадсан хүнийг л тэгж нэрлэж, хайрладаг юм шүү дээ” хэмээн “Өвгөн Шукарь”-ийн учрыг тайллаа.
М.Шолоховын “Сэтгэлийг шинэтгэсэн нь” жүжгийг тайзнаа тавихаар болоход Шукарийн дүр Бат-Очир, Д.Чимэд-Осор хоёрт ногджээ. Дүрдээ бэлтгэж байтал Д.Чимэд-Осорыг кинонд тоглуулахаар аваад явчихаж. Гэтэл нэг өдөр найруулагч Л.Ванган гуай мань хүнийг дуудуулж “Бат-Очир өвчтэй. Ирж Шукарийн дүрд тогло” гэж. Билет нь нэгэнт зарагдчихсан болохоор жүжигчний үүргээ ухамсарлан Сонгины булангаас ирж энэ жүжигт тоглосон гэдэг. Кино найруулагч Г.Жигжидсүрэнгийн шавь Ардын жүжигчин П.Цэрэндагва “Анх театрт ороод удаагүй байтал, жүжгийн дараа өрөөнд орж ирээд “Итгэл сэтгэл хэзээ ч багаддаггүй юм. Үүнийг дааж яваа хүний сэтгэл л багаддаг юм шүү” гээд духан дээр нэг үнэрлэчихээд “Муу өвгөн мундаг жүжигчинтэй уулзаж байгаад гайхаж байна уу” гэсээр гараад явсан. Би ёстой балмагдаад л хоцорсон доо”. Дараа нь “Мандухай сэцэн хатан” киноны зураг авалтын үеэр Өвөрхангайгаас Элсэн тасархай орохоор явахдаа нэг машинд явж таарсан. Тэгэхэд “юм сайн уншиж байгаарай” гэж захиж байсан. Мундаг чадварлаг жүжигчнээс сургааль зөвлөмж аваад их л урамшиж байлаа” хэмээн багшийнхаа багшийг дурслаа.
Эцсийн хүчээ шавхаж байхдаа ч камерын өмнө байсан

Нарт хорвоод нэгэн шинэ хүмүүн мэндэлж байхад хаа нэгтээ нэгэн хүмүүн хорвоогийн мөнх бусыг үзүүлж байдаг нь жам. Энэ л хорвоогийн хатуу хүтүү, хүний хайр бас сайхан сэтгэлийг харуулсан киноны болсон шигтгээ Дэнзэн өвгөний дүрийг ардын жүжигчин Д.Чимид-Осороос өөр хэн ингэж гаргаж чадах билээ. Ер нь тэр олон сайхан өвгөний дүрийг бүтээж үзэгч түмэндээ хайрлагдсан.
1987 онд тэрбээр "Мандухай сэцэн хатан" киноны Хурц зайранд тоглож ард түмэндээ сүүлийн дүрээ үлдээсэн юм. Түүний бие нь тааруухан байсан тул Хурц зайрангийн дууг Элбэгсайхан оруулж, найруулагч Нагнайдорж хэнгэргийг нь цохиж байсан гэдэг.
Ардын жүжигчин А.Очирбат энэ өдөр Д.Чимэд-Осор гэдэг эрхмийг урлагийн ноён хийгээд сүмбэр оргилтой зүйрлэсэн нь тун чиг сайхан тодорхойлолт байлаа.
Б.Цэдэвсүрэн
0 Сэтгэгдэл
Батмөнх
кино үйлдвэрийн зусланд гардаг байхдаа энэ агуу хүниЙ ач нартай өдөржин тоглож зусдаг байлаа сайхан байжээ
2015.04.20
2012.11.28
2012.11.27
2012.11.27
2012.11.27
2012.11.26
2012.11.26
2012.11.26
2012.11.26