Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна
НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно
Ормузын хоолойн тээвэр тасалдаж, газрын тосны үнэ огцом өсөв
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
“Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв
Аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль VI сарын 21-нд болно
Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сард олгох хуваарь
Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна
Тогтоолын хавсралтад өөрчлөлт орууллаа
Монгол Улсын Засгийн газрын 1997 оны Засгийн газрын салбарын тэргүүний ажилтан буюу хүндэт тэмдгийн тухай 52 дугаар тогтоолын 1, 2 дугаар хавсралтыг өөрчлөн найрууллаа. Засгийн газрын салбарын тэргүүний ажилтан буюу хүндэт тэмдгийн нийтлэг тодорхойлолт ба дагалдах мөнгөн шагналын хэмжээг тодорхойлсон нэгдүгээр хавсралтын 1 дэх хэсгийн “Монгол Улсын сайд” гэснийг “холбогдох сайд, агентлагийн дарга” гэж, 2 дахь хэсгийн “30 000 /гучин мянга/” гэснийг “100 000 /зуун мянга/” болгон өөрчилжээ. Ингэснээр тэмдгийн тусгайлсан загварыг холбогдох сайд, агентлагийн дарга баталж, дагалдах мөнгөн шагналын хэмжээг 100 мянган төгрөг болголоо. Мөн Засгийн газрын салбарын тэргүүний ажилтан буюу хүндэт тэмдгийн төрөл болон тэдгээрийг олгох эрх бүхий албан тушаалтны жагсаалтыг шинэчилж, баталлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
0 Сэтгэгдэл
























