Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна
НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно
Ормузын хоолойн тээвэр тасалдаж, газрын тосны үнэ огцом өсөв
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
“Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв
Аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль VI сарын 21-нд болно
Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сард олгох хуваарь
Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна
Сонгууль эхэллээ
Орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг сонгох сонгууль эхэллээ. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийг УИХ-ын сонгуультай хамт явуулсан болохоор энэ удаа аймаг дүүрэг, сумын ИТХ-ыг сонгоно.
Саналын хуудсыг тоолж тамгалах явцад хоёр, урьдчилан санал авах үеэр нэг хуудас хүчингүй болсныг танилцууллаа.
Сүхбаатар дүүрэг 41 хэсгийн хороотой, 90 мянга гаруй сонгогч саналаа өгөх юм байна.
Орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг сонгох сонгууль эхэллээ. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийг УИХ-ын сонгуультай хамт явуулсан болохоор энэ удаа аймаг дүүрэг, сумын ИТХ-ыг сонгоно. Өглөөний 07,00 цагт орон даяар сонгуулийн санал хураах байрууд үүдээ нээн нэг сая 862 мянган иргэний санал авах ажил эхэллээ.
Сүхбаатар дүүргийн ИТХ-ыг сонгох IX хэсгийн хороонд өглөөний 07,00 цагт хэсгийн хорооны дарга С.Энхмаа хэсгийн хорооны ажилтнууд, намуудын ажиглагчид, сонгогчдын төлөөллийг байлцуулан санал хураах ажлаа эхлүүллээ.
Тус хэсгийн хороонд 2232 сонгогч нэрсийн жагсаалтад бичигдсэн бол сонгуулийн дээд байгууллага 2231 саналын хуудас өгсөн байна. Сонгуулийн өмнөх өдөр санал авах байранд ирж саналаа өгч чадахгүй, өндөр настай, хүнд өвчтэй найман хүнээс саналыг нь урьдчилан авсныг мөн санал тоолох автомат машинд уншуулан хийлээ. Сүхбаатар дүүргийн ИТХ-ыг сонгох IX хэсгийн хороонд өглөөний 07,00 цагт хэсгийн хорооны дарга С.Энхмаа хэсгийн хорооны ажилтнууд, намуудын ажиглагчид, сонгогчдын төлөөллийг байлцуулан санал хураах ажлаа эхлүүллээ.
Саналын хуудсыг тоолж тамгалах явцад хоёр, урьдчилан санал авах үеэр нэг хуудас хүчингүй болсныг танилцууллаа.
Сүхбаатар дүүрэг 41 хэсгийн хороотой, 90 мянга гаруй сонгогч саналаа өгөх юм байна.
Ц.Хас
0 Сэтгэгдэл
























