Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна
НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно
Ормузын хоолойн тээвэр тасалдаж, газрын тосны үнэ огцом өсөв
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
“Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв
Аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль VI сарын 21-нд болно
Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сард олгох хуваарь
Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Израилийн Элчин сайд Матани Вилнай итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
Израиль Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Матани Вилнай Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид итгэмжлэх жуух бичгээ өнөөдөр өргөн барилаа.
Ерөнхийлөгч Элчин сайдыг итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай нь холбогдуулан хүлээн авч уулзан Монгол, Израиль хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт сайн байгааг тэмдэглэв. Мөн хоёр улс нийтлэг үнэт зүйл, зах зээлийн эдийн засагтай орон гэдгийг дурдаад нэн ялангуяа хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллахыг ихэд сонирхож буйгаа хэллээ. Ерөнхийлөгч бас Израилийн Ерөнхийлөгч Шимон Перес Монгол Улсад айлчлах урилгатайг дахин нотлов.
Элчин сайд хоёр орны харилцааг хөгжүүлэхэд харилцан төлөөлөгчид солилцох нь чухал ач холбогдолтойг тэмдэглэлээ.
Ерөнхийлөгч Элчин сайдад амжилт хүсч, түүний Тамгын газар тусалж дэмжихэд бэлэн гэдгийг дуулгав.
Израиль Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Матани Вилнай Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид итгэмжлэх жуух бичгээ өнөөдөр өргөн барилаа. Ерөнхийлөгч Элчин сайдыг итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай нь холбогдуулан хүлээн авч уулзан Монгол, Израиль хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт сайн байгааг тэмдэглэв. Мөн хоёр улс нийтлэг үнэт зүйл, зах зээлийн эдийн засагтай орон гэдгийг дурдаад нэн ялангуяа хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллахыг ихэд сонирхож буйгаа хэллээ. Ерөнхийлөгч бас Израилийн Ерөнхийлөгч Шимон Перес Монгол Улсад айлчлах урилгатайг дахин нотлов.
Элчин сайд хоёр орны харилцааг хөгжүүлэхэд харилцан төлөөлөгчид солилцох нь чухал ач холбогдолтойг тэмдэглэлээ.
Ерөнхийлөгч Элчин сайдад амжилт хүсч, түүний Тамгын газар тусалж дэмжихэд бэлэн гэдгийг дуулгав.
0 Сэтгэгдэл
























