Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна
НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно
Ормузын хоолойн тээвэр тасалдаж, газрын тосны үнэ огцом өсөв
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
“Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв
Аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль VI сарын 21-нд болно
Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сард олгох хуваарь
Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Нигерийн Элчин сайд итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Холбооны Бүгд Найрамдах Нигери Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Амину Башир Вали итгэмжлэх жуух бичгээ өнөөдөр өргөн барив.
Ерөнхийлөгч Элчин сайдыг итгэмжлэх жуух бичгээ барьсантай нь холбогдуулан хүлээн авч, Нигерийн Ерөнхийлөгч Гудлак Жонотантай НҮБ-ын чуулганы үеэр уулзаж байснаа дурсан ярьж, Африкийн орнуудын тэргүүнүүд сүүлийн 20 гаруй жилд манай оронд айлчлаагүй байгааг дуулгалаа. Иймд найрамдалт харилцаагаа бэхжүүлэх, хамтын ажиллагаа хөгжүүлэхэд түлхэц өгөх үүднээс Ерөнхийлөгч Гудлак Жонотан манай оронд айлчлана гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ.
Мөн Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн даргалагч орны хувьд 2013 онд Улаанбаатар хотноо болох тус нийгэмлэгийн сайд нарын бага хуралд өндөр хэмжээний төлөөлөгч ирүүлж оролцуулахыг урив.
Элчин сайд Монголд үе үе ирж, хүмүүстэй уулзан хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах эрмэлзэл дүүрэн байгаагаа мэдэгдлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Холбооны Бүгд Найрамдах Нигери Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Амину Башир Вали итгэмжлэх жуух бичгээ өнөөдөр өргөн барив. Ерөнхийлөгч Элчин сайдыг итгэмжлэх жуух бичгээ барьсантай нь холбогдуулан хүлээн авч, Нигерийн Ерөнхийлөгч Гудлак Жонотантай НҮБ-ын чуулганы үеэр уулзаж байснаа дурсан ярьж, Африкийн орнуудын тэргүүнүүд сүүлийн 20 гаруй жилд манай оронд айлчлаагүй байгааг дуулгалаа. Иймд найрамдалт харилцаагаа бэхжүүлэх, хамтын ажиллагаа хөгжүүлэхэд түлхэц өгөх үүднээс Ерөнхийлөгч Гудлак Жонотан манай оронд айлчлана гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ.
Мөн Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн даргалагч орны хувьд 2013 онд Улаанбаатар хотноо болох тус нийгэмлэгийн сайд нарын бага хуралд өндөр хэмжээний төлөөлөгч ирүүлж оролцуулахыг урив.
Элчин сайд Монголд үе үе ирж, хүмүүстэй уулзан хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах эрмэлзэл дүүрэн байгаагаа мэдэгдлээ.
0 Сэтгэгдэл
























