Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Батчимэг: Цахилгаан скүүтерийг 16-гаас дээш, цахилгаан дугуйг 18-аас дээш насныхан жолоодно гэж хуулийн төсөлд тусгасан Улиас модыг хэлбэржүүлэх, молцог түүх, унгарилыг шүршиж угаах ажлыг тогтмол хийж байна 2050 он гэхэд таван хүн тутмын нэг нь өндөр настан болно Агаар, орчны бохирдлыг бууруулах дэд хороог байгуулахаар холбогдох хуулийн төслийг өргөн мэдүүллээ УИХ:Хүрээ амаржих газарт дурангийн аппараттай болсон ч боловсон хүчингүй тул ашиглахгүй байна "61 хүүхдийн зуслангийн 50 нь стандарт хангаагүй байна" “Дэлхийн Монголчуудын наадам”-ын үндэсний бөхийн барилдааны бүртгэл үргэлжилж байна Сүхбаатар дүүрэгт 37 мянган ам.метр явган хүний замын засвар, арчлалтыг энэ сарын 20-ноос эхлүүлнэ Төрийн өмчит дулааны цахилгаан станцуудад онцгой дэглэм тогтоож ажиллах чиглэл өглөө ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо
“САУС ГОБИ СЭНДС” ХХК 200 ГАРУЙ МОНГОЛ АЖИЛТНАА ХАЛАХАА МЭДЭГДЖЭЭ

“Саус гоби сэндс” ХХК дахин 200 гаруй монгол ажилтныг ажлын байргүй болгохоор шийджээ. Энэ талаар Монголын эрчим хүч, геологи уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга  С.Ганболдоос тодрууллаа.

-Тус компани монгол 200 гаруй ажилтнаа халах болсон гэсэн мэдээ байна. Ямар шалтгаанаар дээрхи ажилчдыг халах гэж байгаа юм бол?
-Улаанбаатар, Дархан, Сэлэнгэ, Өмнөговь аймгийн Ноён, Сэврээ, Гурван тэс суманд ажиллаж буй 200 гаруй хүнийг халахаар болсон. Шалтгаанаа зах зээлийн борлуулалт муудаж, нүүрсний үнэ унаснаас ажилчдаа цөөлөх хэрэгтэй  байна хэмээн тайлбарлаж байна билээ. Халагдах 200  гаруй хүнд мэдэгдэл өгч  эхэлсэн гэсэн.
-Сүүлийн үед уул уурхайн компаниудын хувьд борлуулалт муудлаа гэж хэлэх болсон. Тэгвэл “Саус гоби сэндс” компанийн борлуулалт тэдэн хувиар ингэж буурлаа гэсэн статистик тоо гарсан уу?
-Тус компанийн мэдэгдэж байгаа шиг нүүрсний үнэ буурч, борлуулалт багассан нь албан ёсоор батлагдсан тоо баримт байхгүй. Албан бичиг дээрээ л нүүрсний зах зээлийн үнэ буурснаас олон хүн ажиллуулж чадахгүй хэмээн шалтгаанаа тайлбарлаж. Хэрэв 200 гаруй монгол ажилтныг халахаар шийдсэн бол тэнд байгаа хөдөлмөрчдийн төлөөлөл болсон үйлдвэрчний эвлэлийн хорооныхонтой зөвшилцөх ёстой. Хэдийгээр Хөдөлмөрийн хуулийн 41.1-ийн заалтаар захиргааны санаачилгаар ажлаас халсан гэж хэлж буй ч цаанаа бас зөвшилцөх механизмыг барихгүй байгаа нь зүйд нийцэхгүй байна л даа.  Хэрэв халахаар бол ямар хүмүүсийг халах вэ гэдгээ үйлдвэрчний эвлэлтэйгээ зөвшилцөх хэрэгтэй. Магадгүй, тэнд гэр бүлээ цалингаараа тэжээдэг өрх толгойлсон эмэгтэй ч халагдах ажилчдын тоонд багтсан байж болзошгүй.
-Танайхаас энэ талаар ямар арга хэмжээ авч байна вэ?
-Өнгөрсөн дөрөв дэх өдөр 200 ажилтанг хална гэсэн мэдэгдлийг компанийн удирдлага гаргасан байна. Энэ тухай ажилчид нь манайд мэдэгдэж, бид эхний ээлжинд Уул уурхайн яам, Ашигт малтмалын газарт хандсан.
-“Саус гоби сэндс” компани өмнө нь бас 40 гаруй ажилтнаа халж байсан. Тэр иргэд нөхөн төлбөрөө бүрэн авч чадсан болов уу?
-Өнгөрсөн жилийн нэгдүгээр сарын 4-нд 48 хүнийг ажлаас халсан. Орон тооны цомхотголоор халсан хэрнээ дараа нь ажилд авна гэсэн зар явуулсан. Тэдгээр иргэнийн зарим нь нөхөн төлбөрөө авч, нөгөө хэсэг нь шүүхдээд өнгөрсөн. Ажилчдыг олноор цомхотголд хамруулахаар бол Үйлдвэрчний эвлэлтэй заавал зөвшилцөнө гэж хамтын гэрээн дээр байгаа. Үүнийгээ мөрдөхгүй үйлдвэрчний эвлэлийг үл тоолоо.
-Компанид ажиллаж буй монгол ажилчдын цалин, нийгмийн хангамж хэр юм бол?
-Үндсэн цалин нь 800 мянган төгрөг байдаг. Дээр нь шөнийн,  хээрийн нэмэгдэл гээд багадаа сая гаруй төгрөг авдаг. Энэ бол их мөнгө шүү. Гэтэл нүүрсний үнэ буурсан нэрээр 200 гаруй ажилчдыг хоолноос нь салгаж байна гэсэн үг.

Б.Жав

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан