БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Жолооч, явган зорчигчдын анхааралд!
Жолооч та замын хөдөлгөөнд оролцохдоо явган хүний гарц руу дөхөж ирмэгцээ хурдаа сааруулж, явган зорчигчид зам тавьж өгөх нь замын хөдөлгөөний дүрмээр хүлээсэн үүрэгтэйгээс гадна бусад хөдөлгөөнд оролцогч нарт аюул саад бий болгохгүйгээр зорчих ёстой.
Жолооч таны анхааралд:
- Хурдаа хас: Гарцтай хэсэгт ойртон ирэхдээ үргэлж хурдаа сааруул. Хүн харагдахгүй байсан ч анхааралтай байх хэрэгтэй,
- Гүйцэд зогс: Хэрэв явган зорчигч гарцаар гарч эхэлсэн бол автомашинаа бүрэн зогсоож, түүнийг аюулгүй нэвтрэхийг хүлээнэ үү,
- Зэрэгцээ эгнээг анхаар: Хэрэв таны хажуугийн эгнээний машин зогссон бол "ямар нэг шалтгаан байгаа" гэж үзээд мөн адил хурдаа сааруулж зогсоорой. Тэр машины урдуур хүн гарч байж болзошгүй болохыг анхааруулж байна.
- Утаснаас татгалз: Гарцаар хүн гарч байх үед анхаарал сарних нь хамгийн аюултай.
Явган зорчигч танд:
- Харилцан хүндэтгэл: Жолооч танд зам тавьж өгөхөөр зогсоход хөдөлгөөнөө түргэсгэж, боломжтой бол талархсанаа илэрхийлээрэй (гар өргөх, толгой дохих)
- Машин зогсохыг бүрэн харсны дараа л алхаж эхлээрэй. Жолооч таныг харсан эсэхийг нягтална уу.
Санамж: Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн дагуу жолооч явган хүний гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж буй явган зорчигчид зам тавьж өгөх үүрэгтэй. Энэхүү дүрмийг зөрчсөн тохиолдолд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэдэг.
ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА
0 Сэтгэгдэл

























