Бид яаж амьдрах вэ
С.Бямбацогт: УИХ-ын дарга нам бус байх төслийг би дэмжинэ
АТГ: Улсын нөөцөөс улаан буудайн үр олгож ₮169 саяын хохирол учруулсан хэргийг прокурорт шилжүүллээ
Улсын аварга Г.Эрхэмбаярын нэрэмжит 128 бөхийн барилдаан энэ Ням гарагт болно
Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
Хөгжлийн бэрхшээлтэй болон аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030 онд хэрэгжүүлнэ
Хуурайшилтын үед урамшуулалт эргүүл ажиллана
Жолооч, явган зорчигчдын анхааралд!
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан
Хөшөөтийн нүүрсний ордыг стратегийн ордод орууллаа
Ховд аймгийн Дарви сумын нутагт орших Хөшөөтийн нүүрсний ордыг стратегийн ордод хамааруулах тухай асуудлыг Уул уурхайн сайд Д.Ганхуяг Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Орон нутгийн иргэдийн зүгээс Хөшөөтийн уурхайг стратегийн ач холбогдол бүхий ордод хамруулах тухай хүсэлтийг төр, засгийн удирдлагуудад байнга тавьдаг.
Ашигт малтмалын тухай хуульд зааснаар “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд” гэж үндэсний аюулгүй байдал, улсын болон бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх хэмжээний, эсвэл жилд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 5 хувиас дээш хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа буюу үйлдвэрлэх боломжтой ордыг хэлдэг.
Хөшөөтийн уурхай эхний жилдээ буюу 2011 онд 7,3 тэрбум төгрөгийн төлбөр төлөвлөж байсан нь 4,3 хувь болж, цаашид олборлолт өсөхөд 5 хувиас дээш гарахаар байна. Хүчин чадлын бусад үзүүлэлт, үйлдвэрлэх бүтээгдэхүүний хэмжээгээр Хөшөөтийн орд нь стратегийн ач холбогдол бүхий ордын үндсэн шалгуур үзүүлэлтийг хангаж байна. Иймд УИХ-ын 2012 оны 27 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт оруулж, стратегийн ордод хамааруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл боловсруулан ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Уул уурхайн сайдад даалгалаа.
tegmeersendee
zuv ajil boljee
Ховд аймгийн Дарви сумын нутагт орших Хөшөөтийн нүүрсний ордыг стратегийн ордод хамааруулах тухай асуудлыг Уул уурхайн сайд Д.Ганхуяг Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Орон нутгийн иргэдийн зүгээс Хөшөөтийн уурхайг стратегийн ач холбогдол бүхий ордод хамруулах тухай хүсэлтийг төр, засгийн удирдлагуудад байнга тавьдаг.Ашигт малтмалын тухай хуульд зааснаар “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд” гэж үндэсний аюулгүй байдал, улсын болон бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх хэмжээний, эсвэл жилд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 5 хувиас дээш хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа буюу үйлдвэрлэх боломжтой ордыг хэлдэг.
Хөшөөтийн уурхай эхний жилдээ буюу 2011 онд 7,3 тэрбум төгрөгийн төлбөр төлөвлөж байсан нь 4,3 хувь болж, цаашид олборлолт өсөхөд 5 хувиас дээш гарахаар байна. Хүчин чадлын бусад үзүүлэлт, үйлдвэрлэх бүтээгдэхүүний хэмжээгээр Хөшөөтийн орд нь стратегийн ач холбогдол бүхий ордын үндсэн шалгуур үзүүлэлтийг хангаж байна. Иймд УИХ-ын 2012 оны 27 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт оруулж, стратегийн ордод хамааруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл боловсруулан ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Уул уурхайн сайдад даалгалаа.
www.assa.mn
0 Сэтгэгдэл
2012.11.18
2012.11.18
























