96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
Найман ихрийн анхны уран бүтээл
АНУ-д төрсөн алдарт найман ихэр хүүхэд анхны уран бүтээлээ гаргажээ. Америкийн иргэн Надя Сулейман хэмээх эмэгтэй гурван жилийн өмнө хуруу шилний аргаар найман ихэр хүүхэд тээж төрүүлсэн юм. Тэрээр гурван настай ихрүүдээрээ удахгүй болох зул сарын баярт зориулан “Би Зул сард бэлэн” гэдэг дуу дуулуулан, iTunes болон Amazon.com сайтаар худалдаанд гаргажээ. Энэ бол найман ихрийн цорын ганц уран бүтээл биш, тэд цаашдаа олон арван дуу дуулж, клипийг нь гаргах болно хэмээн Надя Сулейманы хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.

Одоо 37 настай ч аль хэдийнэ 14 хүүхдийн ээж болж амжсан Надя Сулейманыг мөнгө олж, нэр алдар олохыг тулд хүүхдүүдээ ашиглаж байна гэсэн шүүмжлэл байдаг. Гэвч тэрээр сард 10 гаруй мянган ам.долларын зарлага гаргадаг гэр бүлээ авч явахын тулд иймэрхүү бага сага бизнес хийж, хэвлэл мэдээллийн хэрэгслийн анхаарлыг татах хэрэгтэй байна гэж тайлбарладаг юм. Тэрээр өнгөрсөн дөрөвдүгээр сард гэхэд АНУ-ын дампуурлын товчоонд гэр бүлийн санхүү нь бүрэн дампуурсан хэмээн өргөдөл гаргаж өгч байсан юм.

0 Сэтгэгдэл