Бид яаж амьдрах вэ
С.Бямбацогт: УИХ-ын дарга нам бус байх төслийг би дэмжинэ
АТГ: Улсын нөөцөөс улаан буудайн үр олгож ₮169 саяын хохирол учруулсан хэргийг прокурорт шилжүүллээ
Улсын аварга Г.Эрхэмбаярын нэрэмжит 128 бөхийн барилдаан энэ Ням гарагт болно
Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
Хөгжлийн бэрхшээлтэй болон аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030 онд хэрэгжүүлнэ
Хуурайшилтын үед урамшуулалт эргүүл ажиллана
Жолооч, явган зорчигчдын анхааралд!
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан
ОЮУ ТОЛГОЙН БҮТЭЭГДЭХҮҮН ГУРВАН САРЫН ДАРАА ЗАХ ЗЭЭЛД ГАРНА
Дэлхийн таван том уурхайн нэг Оюу толгойн их бүтээн байгуулалт дуусч эрчим хүчтэй боллоо. Ингээд ил уурхайгаас баяжуулах үйлдвэр хүртэлх хоёр км орчим урт туузан дамжуулгаар хүдэр зөөх туршилт хэдийнэ эхэлжээ. Уг туршилт энэ сарыг дуустал үргэлжилнэ гэж баяжуулах үйлдвэрийн удирдлага ярьж байна.
Мөн 290 тонны даацтай “Комацу-930” өөрөө буулгагч машинаар хүдэр зөөж агуулахад нөөцөлж байгаа аж. Ийнхүү хоногт 100 мянга, жилдээ 35 сая тонн хүдэр боловсруулах үйлдвэр ашиглалтад ороход бэлэн болжээ. Ингээд ашиглалтад орсноор цагт 88, жилдээ 700 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэнэ.
“Оюу толгой” компани энэ сарын 5-ны өдрөөс БНХАУ-ын ӨМӨЗО-ы Баяннуур аймгаас эрчим хүчээ авч эхэлжээ. Эхний ээлжинд хоногт 100 мВт эрчим хүч авч, үйлдвэрлэл өсөхийн хэрээр цахилгааны хэрэглээ нь нэмэгдэх аж.
Уурхайг эрчим хүчээр бүрэн хангах туршилт 50 хоногийн турш үргэлжлэх юм. Ингээд наад зах нь гурав сар, цаашилбал хагас жилийн дотор “Оюу толгой”-н анхны бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд хөл тавих нь. “Оюу толгой” ХХК-ийн ерөнхийлөгч, гүйцэтгэх ерөнхий захирал Камерон МакРей “Эрчим хүчний талаар гэрээ байгуулснаар Монголын эдийн засгийн хамгийн том хөрөнгө оруулалт болох энэхүү төсөлд шаардлагатай эрчим хүчний хангамжийг баталгаажууллаа.
Энэ бол “Оюу толгой” төслийн төдийгүй Монгол Улсын хувьд түүхэн чухал үйл явдал юм” гэжээ.

0 Сэтгэгдэл