Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна
Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ
Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт 64 хувьтай байна
448 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖААЛЛАА
УУРХАЙЧДЫН УСАН БАССЕЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Нүүдэлчдийн язгуур өв, хөгжмийн нэгэн чухал соёл "Аман хэл хуур"-ын өдөр энэ сарын 30-нд тохионо
Жан Зиеи сүй тавьсан уу
Тэрбумтан найз залуугаасаа салснаас хойш Хятадын телевизийн од, CCTV-гийн хөтлөгч Сан Бейнинтэй нэг жил гаруй нэр холбогдоод байгаа жүжигчин Жан Зиеи сүй тавьсан бололтой. Сүүлийн үед баруун гарынхаа дунд хуруунд алтан бөгж зүүж явах болжээ. Гэхдээ тэрээр Са Бейнинтэй сүй тавьснаа батлах нь бүү хэл түүнтэй хайр сэтгэлийн холбоотой эсэх талаар ч ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй билээ. Израиль гаралтай Америкийн тэрбумтан Виви Невогоос салаад удаагүй байхдаа Жан Зиеи Са Бейнинтэй нэр холбогдож эхэлсэн юм. Тэд 2011 оны тавдугаар сард нэгэн телевизийн нэвтрүүлгийн үеэр танилцсан гэх боловч түүнээс ч өмнө найзуудын холбоотой байсан гэж зарим хэвлэлд мэдээлдэг. Ямартай ч өнгөрсөн хэдэн сард тэд жирийн харилцаатай найзууд биш гэдэг нь тодорхой болсон юм. Тухайлбал, өнгөрсөн хоёрдугаар сард Жан Зиеигийн төрсөн өдрөөр Са Бейнин олны өмнө түүнийг үнсч, Хуаншад хамтдаа зугаалж яваад гэрэл зургийн дуранд өртсөн бол Жан Зиеигийн тоглож буй “Их Мастерууд” киноны зураг авалтын үеэр Са Бейнин түүн дээр гэр бүлийнхэнтэй нь зочлон очиж, тэд маш дотно байсныг гэрчлэх зургууд ч байгаа юм. Гэвч Жан Зиеи одоо хүртэл энэ тухайгаа албан ёсоор мэдэгдэхээс татгалзсаар байна.

0 Сэтгэгдэл