Бид яаж амьдрах вэ
С.Бямбацогт: УИХ-ын дарга нам бус байх төслийг би дэмжинэ
АТГ: Улсын нөөцөөс улаан буудайн үр олгож ₮169 саяын хохирол учруулсан хэргийг прокурорт шилжүүллээ
Улсын аварга Г.Эрхэмбаярын нэрэмжит 128 бөхийн барилдаан энэ Ням гарагт болно
Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
Хөгжлийн бэрхшээлтэй болон аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030 онд хэрэгжүүлнэ
Хуурайшилтын үед урамшуулалт эргүүл ажиллана
Жолооч, явган зорчигчдын анхааралд!
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан
“Turquoise Hill Resources” 114 сая ам.долларын орлоготой ажиллажээ
“Turquoise Hill Resources” буюу хуучнаар “Айвенхоу Майнз” компанийн энэ оны гуравдугаар улирлын орлого 114 сая ам.долларт хүрчээ. Ингэснээр тус компанийн нэгж хувьцааны ногдол ашиг 12 центэнд хүрчээ. 2011 оны мөн үед “Turquoise Hill Resources”-ын орлого ердөө 7,3 сая ам.доллар байсан учир хувьцааны ногдол ашиг нэг хувьцаанд нэг цент л байсан юм.
Оюу толгойн 66 хувийг эзэмшдэг тус компани гуравдугаар улиралд 55,3 сая ам.долларыг хайгуулд, 57,2 сая ам.долларыг худалдаанд, 18,3 сая ам.долларыг ерөнхий болон засаг захиргааны зардалд зориулан гаргасан хэмээн тайландаа дурджээ.
“Turquoise Hill Resources”-ээс гадна уул уурхайн хэд хэдэн компани гуравдугаар улирлын тайлангаа олон нийтэд танилцуулаад байна. Тухайлбал, “SouthGobi Resources” компани өнгөрсөн улиралд 54,6 сая ам.долларын алдагдалтай ажилласанаа мэдэгдээд байна. Тус компанийн орлого 60,5 саяас 3,3 сая ам.доллар хүртлээ унаад байгаа юм. Өнгөрсөн оны өдийд гэхэд “SouthGobi Resources” компани 55,9 сая ам.долларын ашигтай ажиллаж байжээ.
“Turquoise Hill Resources” буюу хуучнаар “Айвенхоу Майнз” компанийн энэ оны гуравдугаар улирлын орлого 114 сая ам.долларт хүрчээ. Ингэснээр тус компанийн нэгж хувьцааны ногдол ашиг 12 центэнд хүрчээ. 2011 оны мөн үед “Turquoise Hill Resources”-ын орлого ердөө 7,3 сая ам.доллар байсан учир хувьцааны ногдол ашиг нэг хувьцаанд нэг цент л байсан юм. Оюу толгойн 66 хувийг эзэмшдэг тус компани гуравдугаар улиралд 55,3 сая ам.долларыг хайгуулд, 57,2 сая ам.долларыг худалдаанд, 18,3 сая ам.долларыг ерөнхий болон засаг захиргааны зардалд зориулан гаргасан хэмээн тайландаа дурджээ.
“Turquoise Hill Resources”-ээс гадна уул уурхайн хэд хэдэн компани гуравдугаар улирлын тайлангаа олон нийтэд танилцуулаад байна. Тухайлбал, “SouthGobi Resources” компани өнгөрсөн улиралд 54,6 сая ам.долларын алдагдалтай ажилласанаа мэдэгдээд байна. Тус компанийн орлого 60,5 саяас 3,3 сая ам.доллар хүртлээ унаад байгаа юм. Өнгөрсөн оны өдийд гэхэд “SouthGobi Resources” компани 55,9 сая ам.долларын ашигтай ажиллаж байжээ.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























