Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Хятадын шинэ удирдагчдыг өнөөдөр нэрлэнэ
Энэ сарын 18-нд эхэлсэн Хятадын Коммунист намын 18 дугаар их хурал намын Төв хороог 205 жинхэнэ болон 171 орлогч гишүүнтэйгээр байгуулаад байна. Төв хорооны бүрэлдэхүүнд Хятадын ирээдүйн удирдлага болно хэмээн яригдаад байгаа БНХАУ-ын дэд дарга Си Жиньпин, ерөнхий сайдын орлогч Ли Кэцян нар орсон талаар Синьхуа агентлаг онцлон мэдээлсэн байна.
Шинээр байгуулагдсан Төв хорооны анхдугаар бүгд хурал өнөөдөр болж ХКН-ын ТХ-ны Улс төрийн товчоо, Байнгын хороод, мөн Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгоно. Ажиглагчид Си Жиньпинийг ХКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга болоод, дараа нь БНХАУ-ын дарга болно гэж байгаа бол Ли Кэцяныг ХКН-ын УТТ-ны бүрэлдэхүүнд үлдэж, ирэх гуравдугаар сард Засгийн газрын тэргүүн болно гэж таамаглаж байна.
Улс төрийн товчооны нийт есөн гишүүний үлдэх долоон гишүүн, энэ дотор БНХАУ-ын дарга Ху Жинтао, Төрийн зөвлөлийн дарга Вэнь Зябао, хууль тогтоох дээд байгууллагын байнгын хороон дарга У Банго нар шинэ Төв хорооны бүрэлдэхүүнд багтаагүй байна.
Энэ сарын 18-нд эхэлсэн Хятадын Коммунист намын 18 дугаар их хурал намын Төв хороог 205 жинхэнэ болон 171 орлогч гишүүнтэйгээр байгуулаад байна. Төв хорооны бүрэлдэхүүнд Хятадын ирээдүйн удирдлага болно хэмээн яригдаад байгаа БНХАУ-ын дэд дарга Си Жиньпин, ерөнхий сайдын орлогч Ли Кэцян нар орсон талаар Синьхуа агентлаг онцлон мэдээлсэн байна. Шинээр байгуулагдсан Төв хорооны анхдугаар бүгд хурал өнөөдөр болж ХКН-ын ТХ-ны Улс төрийн товчоо, Байнгын хороод, мөн Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгоно. Ажиглагчид Си Жиньпинийг ХКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга болоод, дараа нь БНХАУ-ын дарга болно гэж байгаа бол Ли Кэцяныг ХКН-ын УТТ-ны бүрэлдэхүүнд үлдэж, ирэх гуравдугаар сард Засгийн газрын тэргүүн болно гэж таамаглаж байна.
Улс төрийн товчооны нийт есөн гишүүний үлдэх долоон гишүүн, энэ дотор БНХАУ-ын дарга Ху Жинтао, Төрийн зөвлөлийн дарга Вэнь Зябао, хууль тогтоох дээд байгууллагын байнгын хороон дарга У Банго нар шинэ Төв хорооны бүрэлдэхүүнд багтаагүй байна.
Ц.Хас
0 Сэтгэгдэл



















