Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Коммунист намын хурал шинэ удирдагчдаа зарлахгүйгээр өндөрлөв
Хятадын Коммунист намын долоо хоног үргэлжилсэн их хурал өндөрлөлөө. Их хурлыг хааж хэлсэн үгэндээ Ерөнхийлөгч Ху Жинтао “Энэ удаагийн хурлаар ахмад удирдагчдаа шинэ залуу хүмүүсээр сольж, түүхэн чухал үүрэгтэй шийдвэрүүд гаргалаа” хэмээн онцолсон байна. Гэвч шинэ үеийн удирдагчдаа албан ёсоор зарласангүй их хурлаа өндөрлүүллээ.
Хятад орныг ирэх 10 жилд удирдах Коммунист намын шинэ үеийн удирдлагыг сонгохоор 2200 гаруй төлөөлөгч Бээжинд хуран цугларсан юм. Гэвч гол шийдвэрүүд тэдний саналаар бус, хөшигний ард гарсан юм. Тухайлбал, Коммунист намын улс төрийн товчооны байнгын хорооны гишүүдээр хэнийг сонгосноо маргааш 11 цагт зарлах гэнэ. Улс төрийн товчооны гишүүдийг сонгох хурлыг намын төв хороо маргааш хийх юм байна.
Гэхдээ маргааш зарлах шийдвэрүүд олон нийтэд бараг л тодорхой байгаа юм. Тухайлбал, БНХАУ-ын орлогч дарга Си Жинпинийг намын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилж, улс төрийн товчооны гишүүд ес байсныг долоо болгон цөөлөхөөр байгаа юм.




Хятадын Коммунист намын долоо хоног үргэлжилсэн их хурал өндөрлөлөө. Их хурлыг хааж хэлсэн үгэндээ Ерөнхийлөгч Ху Жинтао “Энэ удаагийн хурлаар ахмад удирдагчдаа шинэ залуу хүмүүсээр сольж, түүхэн чухал үүрэгтэй шийдвэрүүд гаргалаа” хэмээн онцолсон байна. Гэвч шинэ үеийн удирдагчдаа албан ёсоор зарласангүй их хурлаа өндөрлүүллээ. Хятад орныг ирэх 10 жилд удирдах Коммунист намын шинэ үеийн удирдлагыг сонгохоор 2200 гаруй төлөөлөгч Бээжинд хуран цугларсан юм. Гэвч гол шийдвэрүүд тэдний саналаар бус, хөшигний ард гарсан юм. Тухайлбал, Коммунист намын улс төрийн товчооны байнгын хорооны гишүүдээр хэнийг сонгосноо маргааш 11 цагт зарлах гэнэ. Улс төрийн товчооны гишүүдийг сонгох хурлыг намын төв хороо маргааш хийх юм байна.
Гэхдээ маргааш зарлах шийдвэрүүд олон нийтэд бараг л тодорхой байгаа юм. Тухайлбал, БНХАУ-ын орлогч дарга Си Жинпинийг намын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилж, улс төрийн товчооны гишүүд ес байсныг долоо болгон цөөлөхөөр байгаа юм.




0 Сэтгэгдэл



















